Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаагийн алба хаагчдад цол, шагнал өнөөдөр гардууллаа.
Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган эх орон, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчдыг шагнасан юм.
Эх сурвалж: ЦЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!