ЭМЯ-ны харъяа НЭМГ, НЭМҮТ-өөс баяр наадмын үеэр үүсч болох эрүүл мэндийн асуудлаар сэрэмжлүүлэг, зөвлөгөө өглөө.
ЭМЯ-ны харъяа НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр "Баяр наадамтай холбогдуулан НЭМГ-ын эмнэлэгийн тусламжийг зохицуулах тухай А/93 тоот тушаал гарсан.
Уг тушаалаар 2017 оны долоодугаар сарын 10-ны 20:00 цагаас долоодугаар сарын 17-ны 09:00 цаг хүртэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд харицлагатай жижүүрээр ажиллана.
Үүний зэрэгцээ 24 цагийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
2017 оны долоодугаар сарын 11-нээс долоодугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв дээр 10:00-15:00 цагийн хооронд шүдний эмч ажиллана.
Мөн дотор, мэдрэл, мэс заслын эмч нар амбулаторийн үзлэг 10:00-15:00 цагийн хооронд хийнэ.
Ийм учраас иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг авах боломжтой.
Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ тухайн өдрүүдэд мөн 10:00-15:00 цагийн хооронд өрхөөр тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Баяр наадмын үеэр иргэд өөрсдөөсөө шалтгаалсан урьдчилан сэргийлэх үйлдлийг хэрэгжүүлээсэй гэж уриалмаар байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!