Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт"-ийн 49 хувийг Төрийн өмчид авахдаа ХУУЛЬ ЗӨРЧСӨН гэж шүүхээс үзжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Захиргааны хэргийн Анхан шатны шүүх "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн нэхэмжлэл бүхий "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг танилцууллаа.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/693240597528178/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэлийн төлөөлөгч Ж.Амаржаргал "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох эахиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан шийдвэрлэсэн.
 
Энэ шийдвэр нь УИХ-ын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэл болгож гаргасан шийдвэр юм. Уг тогтоолыг хэрэгжүүлэх явцдаа Засгийн газар, түүний харьяа агентлагууд /Засгийн газрын агентлаг болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар/-ын гаргасан шийдвэр тодорхой хуулиудыг зөрчсөнийг тогтоосон шийдвэр юм. Үндэслэлийг та бүхэнд товч мэдээлье.
 
Гэрэл зургийг mpa.mn
  • Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолд "Монголиан коппер корпорейшн ХХК-тай хэлцэл хийхийг Засгийн газарт даалгасан байтал "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Засгийн газар "Монголиан коппер корпорейшн" ХХК-тай хэлцэл хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын дугаар 23 тоот тогтоолын 3-д зааснаас үзэхэд төрийн өмчид авах арга нь хэлцэл байх ба хэлцэл хийсний үндсэн дээр "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авахаар дээрх тогтоолд заажээ. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчдийн тайлбаруудад үндэслэн "Монгол Улсын Засгийн газраас болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас "Эрдэнэт үйлдвэр ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ “Монголиан коппер корпорейшн" ХХК-тай хэлцэл хийгээгүй байна" гэж шүүх үзлээ.
  • Монгол Улсын Засгийн гаэар болон Төрийн өмчийн бодлого. зохицуулалтын газраас "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ уг ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх Монголиан коппер корпорейшн" ХХК-ийг оролцуулах, санал, хүсэлт, тайлбарыг сонсох, захиргааны актыг мэдэгдэх гэх мэт ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.
     
  • Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргах атал Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр уг маргаан бүхий асуудлыг шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3. 40.3-д заасан шаардлагыг буюу захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байна.
     
  • Засгийн газрын харьяа агентлагууд ийнхүү холбогдох хуулиудыг мөрдөж ажиллаагүй учраас “Монголиан колпер корпорейшн" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон холбогдох хуулиудыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэж шийдвэр гаргажээ.

Хэргийн нэхэмжлэгч, хариуцагч талууд давж заалдах гомдол гаргах эрхтэй. Шаардлагатай гэж үзвэл шүүхийн шийдвэрийг бүрзн эхээр нь www.shuukh.mn цахим хуудаснаас татаж үззх боломжтой" гэв.