ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: М.Сарнай багшийн хүсэл биеллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
 

М.Сарнай хэмээх 37 настай бүсгүй өдгөө 36 хүүхдийн ээж. Тэрбээр өнөөдөр 5 ханатай гэртээ өөрийн 5 хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ хайраар дутаалгүй, хооллож ундлан, хүмүүжүүлж байна. Өөрийнх нь бага нас хогийн цэг дээр өнгөрч, амьдрал нь тийм дардан байгаагүй учраас хүүхэд бүрийг сургуульд сурч, дулаахан гэрт айдас хүйдэсгүй амьдраасай гэж хүсэхдээ аав ээж нь архины хамааралтай, амьдрал нь хүнд хүүхдүүдийг өргөн авч өсгөх болжээ.

Анх 11 жилийн өмнө өргөж авсан хүүхэд нь одоо 15 настай. Хүүхдүүд бүгд түүнийг “Том ээж” хэмээн дууддаг байна. Дэрсхэн олон хүүхдэд 5 ханатай жижиг гэр багадах нь мэдээж. “Том ээж”-ийн ганц хүсэл нь “Сарнай” хүүхдийн төвөө байгуулах. Тиймээс “Нэг хүн Нэг тоосго” аяныг санаачилжээ. Тус аяныг 25 дугаар суваг телевиз дэмжин ажиллаж байна.

Эх орны ирээдүй болсон олон хүүхдийг өсгөн хүмүүжүүлж буй М.Сарнайн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд газар олголоо.

Хүүхдийн төвөө барих газартай болсон М.Сарнай бүсгүй “Хүүхдүүд асрамжийн газар байх дургүй. Амьдрал нь хүнд учраас гэр орондоо ч очих дургүй байдаг. Саяхан манай 10 настай охиныг ээж нь ирээд авч явах гэсэн ч яваагүй. “Сарнай” хүүхдийн төвөө байгуулчихвал хүүхдүүд маань илүү сайхан орчинд амьдарна. Хүүхдийн төв, тоглоомын төв хүртэл байгуулахаар газар олгосон хотын даргад маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

Хотын дарга С.Батболд “Хүүхдүүдийн ирээдүйд буян хийж байгаа ийм иргэнээ бид дэмжинэ. М.Сарнайд сайхан сэтгэлтэй хүмүүс туслахаас гадна төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн төв барих газрыг шийдлээ. Жаргаж явах насандаа ийм ачаа үүрч явна гэдэг амар биш. Төр түмнийхээ дэмжлэгийг авч яваарай” хэмээгээд М.Сарнайтай хамтарч, хүүхдүүдийн ирээдүйд анхаарал хандуулан ажиллах үүргийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын удирдлагад өглөө  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол [202.179.11.10] 2018/1/8
Ямар мундаг эмэгтэй вэ. Хүний битий хэл өөрийн хүүхдийг хайрлаж чаддаггүй олон хүн байна. Таньд амжилт, хүүхдүүдэд тань эрүүл энхийг хүсье.Ийм сайхан жаргалтай халуун дулаан гэрээс хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүүхдүүд төрж гардаг учир маш их ач холбогдолтой. Хотын дарга зөв юм хийжээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.9.90.130] 2017/6/20
Ямар гоё юм бэ хотын дарга зөв хүндээ туслалаа. Иймэрхүү сайн ажлууудаа сурталчлах хэрэгтэй шүү
0 | 0 Хариулах
Adya [103.9.90.130] 2017/6/20
sn zuil bolsn bnshde. ene door sonin sorog ym bicheed bga humuusiig oilgohgu ym gants shan medee unschie gheer . Batbold dargiigaa demjinee oshoo iluu ajil bga shuu
0 | 0 Хариулах
Зочин [182.160.35.131] 2017/6/20
Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг энэ дээ. Буянтай ээж минь чи насны эцэст жаргана даа. Сайхан үрс нь сайн хүмүүс болж төр улсдаа дараагийн сайн үйлсийг бүтээх болтугай. Хүмүүс ээ бие биеэ энэ тэр гэж байхаар яаж туслахаа ярилцъя. Бид өөрсдөө ядуу ч сайхан эх орон минь хүнийх биш өөрийнх болохоор болж л таараа.
1 | 0 Хариулах
Иргэн [74.82.35.59] 2017/6/20
Газар өгөхөөр рекламдлаа гэнэ өгөхгүй бол сонссонгүй гэнэ юм болгонд шүүмжилж хандахаа больёо, би нам бус гэхдээ МАН өөрсдийгөө рекламдсан ч үгүй ч ямартай ч энэ хүүхдүүдэд сайн зүйл болсон нь л чухал байна. Буяны ажлаар буян хийж байгаа хүмүүс энэ бүсгүйн хүүхдүүдэд болон бусад ийм хүүхдүүдэд өгвөл илүү баярлана даа. Би 1 удаа туслахаар мах, будаа аваачиж өгөхөд хэд хоног идэх хоолтой боллоо гэж байсан, хүүхдүүд нь бэлэг өгөхөд хичнээн баярлаж байсныг санаж байна.
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.78] 2017/6/20
Сонгуулийн үеэр ядарсан хүнээр Су.Батболд өөрийгөө рекламдаж М Энхболдыг далд сурталчилаад ядчих юм 1 тэрбум доллар эргэлдүүлдэг М Энхболдын хотын фракц бүлэглэлээс асрамжийн байр бариулаад өгөөчэээ
0 | 1 Хариулах
Ene Gomo darga [203.91.115.37] 2017/6/20
Ene gomo nohor ooriigoo ИНГЭЖ ХОЁРИЙН ХООРОНД РЕКЛАМДАЖ БАЙХААР 60 ТЭРБУМААСАА ТОМХОН БАЙР АВААД ӨГЧ БОЛНО ДОО ТЭР ОЛОН ХҮҮХДЭД ГАЗАР Ч ГЭХ ШИГ МӨРӨӨДӨЛ БИЕЛЭЛЭЭ Ч ГЭХ ШИГ ШААДАГ ГОМО ЧИН
1 | 1 Хариулах
Зочин [103.229.123.92] 2017/6/19
цссс олон нийт энэ эмэгтэйг телевизүүдээр үзээд учраад олны анхааралд өртөөд эхлэхээр нь балиар өөрийгөө рекламдах гэж ингэж байгаа ен. сайндаа ч биш.
0 | 1 Хариулах
Зочин [139.5.219.244] 2017/6/19
тэргүүн хатагтай болох эмэгтэй байж дээ. Манай хэдэн нэр дэвшигчдийн авгай нар гэж амьдралаас тасархай ёстой авилгагчидын авгай нар байна аа. Диана гүнжээс сэхүүн.
5 | 0 Хариулах
Margad [103.9.90.130] 2017/6/19
bas ene barilgiin company uudad helhed alivaa zahialagchdaa zovloh ymu ali esvel ter bariulah gej bga gazariin harj bailda. tgel mongin avaal haa hamaagu barial. barilga baiguulamj bariad hot hogjij bn gvl ch bas hetsu l zuil. mongoliin hogjil iin garts bol huuhduud. bid tedend bagaas ni osoh orching ni burduulj ogch demjih ystoi. ene l hogjil
0 | 0 Хариулах
Margad [103.9.90.130] 2017/6/19
Batbold darga hotiin darga bolsnoos hoish ih zuil hiij bga shu. nuguu neg hed shigee ehleed yrih bish hiicheed yriad bgm. dahiad zondoo ajil bga shu. hicheegerei amjilt husie
4 | 2 Хариулах
Зочин [124.158.126.165] 2017/6/19
Batbold dargaa bayarlalaa. Manai nar haasan barilgiin asuudliig shiidej ogch baigaad bas bayarlalaa.
3 | 3 Хариулах