Тодруулбал, Улаанбаатар хотод 216,000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. Эдгээр өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ.
“Орон сууцны сан”-д хамрагдах, агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүс:
Ингэснээр яндангийн тоо бодитойгоор буурч, санхүүгийн хүндрэлд орж буй барилгын салбарыг дэмжихэд бодит хөрөнгө оруулалт болохоос гадна гэр хороололд газар чөлөөлөлт бий болж, газрын сан нэмэгдэх аж.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!