2020/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
11°
|
-6°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
11:00
S32
-1°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
-2°
21:00
S31
-3°
22:00
S31
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/06/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Чулуунбаатар: Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх чиглэл өгч байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

БСШУС-ын сайд Г. Чулуунбаатар өнөөдөр Монгол улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудлаар төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдах зөвлөлтэй санал, солилцож, хэлэлцэх зорилгоор шуурхай хурал заралсан юм.

БСШУС-ын сайд Г. Чулуунбаатар "Улсын Их хурал, Засгийн газраас нийгэм эдийн засгийн нөхцөлийг сайжруулах талаар бодлогын суурь арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд улс эх орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал сайжрах хандлага бий болж эхэлж байгаа хэдий ч өрх гэр бүл, иргэдийн түвшинд хараахан шууд мэдрэгдэх нөхцөл бүрдээгүй байна.

2016-2017 оны хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1.0-2.9 сая төгрөг байна.

Тиймээс эдийн засаг, иргэдийн амьдрал, аж байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нь олон мянган өрх гэр бүл, иргэдэд санхүүгийн дарамт болж болзошгүй байгаа юм.

БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцөлийг хангах боломжийн талаарх урьдчилсан судалгаа, тооцоог хийсний үндсэн дээр удирдах зөвлөлийн гишүүд та бүхэнд зөвлөмж, чиглэлийг өгч байна" гэв.

Зөвлөмжид: 

  1. 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;
  2. 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг, санхүүгийн тусгайлсан хөтөлбөрийг судлан боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх;
  3. Суралцагчдад сургалтын төлбөр төлөх уян хатан нөхцөлийг олгож, өрх, гэр бүл, иргэдийг санхүүгийн дарамтгүй байлгах;
  4. Суралцагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой хууль, тогтоомжоор заагдсан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, тэдгээртэй холбоотой үйлчилгээг түргэн, шуурхай зохион байгуулах.
  5. Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан, суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкнуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэхүү зөвлөмж чиглэлийг төрийн өмчийн их,дээд сургууль, коллежийн захирлуудад албажуулж хүргүүлэх аж.

БСШУС-ын сайд Г. Чулуунбаатар зөвлөмж, чиглэлээ өгсөний дараа төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдах зөвлөлийн дарга нар өөрсдийн байр суурийг илэрхийлж, сайдын зөвлөмж, чиглэлийг дагаж, дэмжиж ажиллахаа хэлсэн юм.

МУИС-ийн ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэгдээгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар "2017 оны гуравдугаар сард МУИС-ийн удирдах зөвлөл хуралдаж сургалтын төлбөрийн асуудлыг шийдсэн байгаа. МУИС-ийн хувьд 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэгдээгүй. Бүх бүрэлдэхүүн сургуулиудын хувьд авч үзвэл курсээсээ хамаараад 4.4-1.1 хувиар багц цагийн төлбөр буусан байгаа. Боловсролын салбарт явагдаж байгаа шинэчлэлийг манай сургууль бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Түүнчлэн, өмнө нь авч байсан суурь хураамжны төлбөрийг бид хүчингүй болгосон" гэв.

ШУТИС-ийн нэг кредитийн дундаж үнэлгээ 61,000 төгрөг

ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Очирбат "Манай сургуулийн хувьд сүүлийн 2 хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэгдүүлээгүй. Бид энэ чиглэлээ тогтмол баримталж ирсэн. ШУТИС-ийн нэг кредитийн дундаж үнэлгээ 61,000 төгрөг байна. Энэ хичээлийн жилд төр засгаас тусгаж байгаа санал, санаачилгыг ойлгож аль болох сургалтын төлбөрөө нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх боломжийг судалж, ажиллана гэж бодож байна" гэлээ.

x