"Говь" ХК-ийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг бүрэн унтраасныг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.
Уг гал түймрийн улмаас хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй юм.
Мөн гал түймрийг унтраахад УСУГ, ЗЦГ, НЦГ зэрэг мэргэжлийн байгууллагууд харилцан уялдаатай хамтран, гал түймрийг унтраахад дэмжлэг үзүүлж ажиллав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!