Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Говь" ХК-ийн үйлдвэрт гарсан ГАЛ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой буюу зургаадугаар сарын 14-ний 20:45 цагт "Говь" ХК-ийн үйлдвэрийн байранд гал гарчээ. Галын тархац ихтэй байсан учир Нийслэлийн Онцгой Байдлын Газрын зургаан дүүрэг дэх арав гаруй аврах анги унтраахаар ажиллаж байна. Мөн УСУГ, Хот тохижуулахаас 12 автомашин ус зөөж ажиллажээ. 

НОБГ-аас өгсөн мэдээллээр үйлдвэрийн дээвэр бүрэн шатсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй. Үйлдвэрт гарсан галын тархалтыг зогсоосон ч одоо хүртэл /07:00 цагт, 06-15/ бүрэн унтраагүй байгаа юм. 

ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. 

Мөн үйлдвэрт байсан бараа бүтээгдэхүүнийг зөөж, галын аюулаас аварсан байна. "Говь кашмер" ХХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс обьектыг хамгаалалтад авчээ.

Говь ХК

Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. Тус компани нь 1,500 гаруй ажилтантай бөгөөд дэлхийн 30 гаруй орны 140-өөд харилцагчдад бүтээгдэхүүнээ экспортолдог. Мөн Герман, Польш, Швейцарь, ОХУ зэрэг нийт 12 улсад 51 салбар дэлгүүртэй. Тус компани улсын төсөвт жил бүр 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг. 

Гэрэл зургийг MPA.mn

ФОТО СУРВАЛЖЛАГА: 
Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17