Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Говь" ХК-д гарсан галын талаар Онцгой байдлын хурандаа С.Залуухүү өнөөдөр мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Тэрбээр "Нийт дээврийн талбай 30 мянга орчим м.кв.

Тухайн дүүргийн үйлчлэх хүрээний гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийг авчирсан. 

18 ангийн 19 тасаг, 158 албан хаагч, 31 машин, таван тоннын багтаамжтай 11 ус тээвэрлэгч, УБТЗ ХНН-ээс 68 тонныг усны савтай вагоныг дайчлан ажиллууллаа" гэлээ. 

-Урьдчилсан байдлаар галын шалтгааныг юу гэж харж байгаа вэ?

-Үүнийг онцгой байдлын байгууллага тогтоохгүй. Цагдаагийн байгууллага тогтооно. Галын голомт дээр цагдаагийн байгууллага болон онцгой байдлын шинжээчид ажиллаж 14 хоногийн дараа тогтооно. 

-Томоохон түймрийн үед нисэх онгоц ашиглах боломж байгаагүй юу?

-Обьектийн гал түймрийн үед нисэх онгоц хэрэглэж байсан тохиолдол байдаггүй. Ой хээрийн түймэр хүндэрсэн үед нисэх онгоц хэрэглэдэг. 

Манай нөхцөлд ой хээрийн түймрийн үед нисэх онгоцыг ашиглахад төвөгтэй. Ийм онгоцоор заавал нуур, далайгаас ус авдаг. Жишээ нь 
Гал унтраах тоног төхөөрөмж бүрэн хангагдсан гэж хэлэхгүй ч тодорхой түвшинд дээшээ гарсан гэж үзэж байна. 

-Үйлдвэрийн барилгын хэдэн хувь шатсан бэ?

-Нийт талбай нь 30 мянган м.кв. Дээврийн нэмэлтээр хийсэн модон байгууламж шатсан. Үйлдвэрийн дотор тал, үндсэн тоног төхөөрөмж шатаагүй.

Нийслэлийн Онцгой Байдлын Газрын хамгийн сүүлийн мэдээллээр "Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг мөн дайчлан ажиллаж байна.

Гал их хэмжээнд тархан гарсан, сая авсан мэдээллээр гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна" гэв.