ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өрсөлдөх чадварын судалгаанд Орхон аймаг тэргүүлж, Говь-Алтай аймаг сүүл мушгив

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г 2012 оноос эхлэн 5 дахь жилдээ гаргаж байгаа. Тус төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын 2016 оны тайланг гаргасныг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Энэхүү тайлангаас аймаг бүрийн давуу болон сул тал байгааг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан хардаг аж. Мөн тайлангаас өмнөх жилтэй харьцуулахад хамгийн их өссөн болон буурсан 20 үзүүлэлтийг гаргадаг байна. 

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2016

Сүүлийн 5 жил Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгуудын өрсөлдөх чадварын оноо харьцангуй өндөр байгаа бөгөөд өөрсдийн эрэмбээ хадгалсаар байгаа аж. Энэ жилийн тайланд ч мөн Орхон аймаг тэргүүлсээр байгаа бол удаах эрэмбэд Өмнөговь, Дархан-Уул аймгууд орсон байна. Харин сүүлийн байруудад Архангай, Дундговь, Говь-Алтай аймгууд эрэмблэгджээ. 

Эдийн Засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий Захирал Б.Лакшми "Өрсөлдөх чадвар сайтай аймгуудад ажиглагдаж байгаа нийтлэг шинж нь үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн ажлын байр болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй сайн бүрдүүлсэн байна.

Судалгааг хийж эхэлсэн 2012 онд Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, Дундговь аймаг 27 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдэж байсан бол энэ жил Говь-Алтай аймаг 47 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдсэн.

Энэ жил Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг аймгууд өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан бол Архангай, Говь-Алтай, Завхан аймгууд хамгийн их бууралттай нь байв" гэлээ.

График

Дорноговь аймгийн хувьд засаглал болон дэд бүтцийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгийн хувьд эдийн засаг, бизнесийн орчны үзүүлэлтүүд өссөн нь илүү нөлөөлсөн аж. Харин Архангай аймгийн эдийн засаг болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн бизнесийн орчин болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлжээ.

Бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл

Судалгааг хийхдээ аймаг тус бүрээс 50, нийт 1,050 бизнес эрхлэгчээс санал асуулга авсан байна. Тэднээс бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээлийн талаар ч асуусан байна. “Төрөөс анхаарвал зохих 5 гол үйл ажиллагааг нэрлэнэ үү” гэсэн нээлттэй асуултад

  • Татвар, зээлийн бодлогоор дэмжих,
  • Банкуудын зээлийн хүүг бууруулах
  • Ажлын байр нэмэгдүүлэх
  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах гэсэн хариултыг хамгийн олон удаа өгчээ.    

Судалгааг хийхэд ХБНГУ-ын Олон улсын хамтны ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, иж бүрэн санаачлага хөтөлбөр, Азийн сан, МҮХАҮТ, Мобиком корпорац, Ньюком групп хамтран ажиллажээ.  

Мөн энэхүү тайланг ашиглан аймаг орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид бусад аймгуудтай хамтран ажиллах шинэ гарц, сэдлийг олж өөрсдийн амжилт бүтээлд ахиц гаргана гэдэгт итгэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дорж [183.177.101.186] 2017/5/17
Манай аймгийнхан МАН-ыг олон жил төрд гаргалаа. Манай гэрийнхэн бүгд дэмжлээ. Одоо хүүхдүүддээ хэлэх юм даанч алга. Олон ч амлалтанд хууртлаа, өөдөлсөн юм алга. Би МАН-ын гишүүн хүн. Одоо цөхөрч гүйцлээ. Хохь чинь өгөр толгой.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [183.177.101.186] 2017/5/17
Ёстой үнэн. Говь-Алтайнхан энэ улс төржсөн байдлаасаа салахгүй бол яасан ч хөгжихгүй. Хийх ажилгүй хүмүүс чинь улс төржих, секс хийхээс өөр юу хийх юм. Дарга дагаж далдагнана, шүүмжилж чадахгүй. Яг л олон хүүхэлдэйний цуглуулгаар дарга нараа сонгосон байна. Бизнесийн орчин бүрдүүлэхгүй, татвараар дарамтлана,намын угшлаар нь дарамтлана, зээл тусламж зөвхөн даргын хүмүүс авна. Ийм байхад өөр газар нүүж амьдарсан нь цаашдын амьдралд чинь, үр хүүхдэд чинь хэрэгтэй байх даа.
0 | 0 Хариулах
Алтай [183.177.101.186] 2017/5/17
Говь-Алтай шиг улс төржсөн газар яаж хөгжихэв. АН-ынхан 2 жил төр барихдаа олон жил бугшсан ах дүүс найз нөхдийн олигархуудыг нэг өөрчилсөн.Их ч бүтээн байгуулалт хийсэн. МАН-ынхан гарч ирээд бас хомроглон халлаа. Ажлын төргүй хүмүүсийг зөвхөн намын нэрээр томилж байна. Тэд төрд гараад 1 жил болж байна. АН-ын нөхдүүдийг хурал цуглаанд муулснаас өөр юу ч хийсэнгүй. Зарим нэг ажлын нэрийг нь өөрчилж өөрсдөө хийсэн мэтээр ярина. Ах дүүсийг талцуулна. Өөр үзэл бодолтой л бол ажилгүй амьдралгүй болно. Хүүхдүүдийг нь хүртэл хавчина. Аймгийн дарга хийх хүн энэ аймагт амьдардаггүй тул гадаас дарга ирнэ, баяжаад буцна, араас нь муулна, дахиад хэзээ ч гаднаас хүн тавихгүй гэнэ, мартана... ийм л байна.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.227] 2017/5/12
Говь-Алтай аргагүй удирдаж байгаа сум орон нутаг, аймгийн Ман Ан ы дарга нар нь өөрсдөө баяжихаа л боддог арчаагүй дарга нар
0 | 0 Хариулах
et [207.244.109.172] 2017/5/12
erdenetiin hajuud baigaa bulgan er uudluhgui yumaa. neg aimag bolbol taarna. hen hendee heregtei
0 | 0 Хариулах
arhangai [112.72.11.112] 2017/5/11
Gowialtaihanch argaguidee bi l bolj baiwal busad ni hamagui gesen hun chanar tui ch bhgui archaagui humuus suuld oroh ni zuin hereg
0 | 0 Хариулах
Zuvsh ded [182.250.241.18] 2017/5/11
Sain muugn todorhoi haritsuulaad gargaad irj baigaa sudlaachidad bayarlalaa. Govi altain umnuh zasgiin ueiin darga nar bas ch gj ajil hiisen, aimgiin tuvn nileed ungu zassan ch sum huduuguu anhaarahgui bgaa ni hugjliin uzuuleltuudiig hoish tatdag bh. Bas undnii tsever us gej tom tolgoinii uvchtei aimag, ovsgootoi darga bol dor ni zasaad zalaad yavchj chadna l doo
0 | 0 Хариулах
Зочин [112.72.11.121] 2017/5/14
Говь-Алиайд муу удирдлага, муу менежмент ямар үр дүнд хүрдэг тод жишээ. Энэ бол эхлэл. Ард түмний амьдралыг энэ чинээгээр ямар түвшинд чирсэн бол гэж бодохоор бүр хэцүү дүгнэлт гарна.
0 | 0 Хариулах
алтан [202.179.31.5] 2017/5/11
Говь-Алтай нутаг нь сайхан нутаг хүн ард нь хөдөлмөрч даанч хувиа хичээсэн дарга нараар удирдуулаад 2012-2016 онд хувийн амьдарлаа дээшлүүлэх гэсэн нөхдүүд МАН АН манан төлөвлөгөөгөөр аймгаа удирдаж өөрсдөө баяжаад аймгийн хөгжлийг уруу татаж орхиод явсан 2016-2020 онд урд МАНАН гийн үед аймхг удирдаж байсан зарим нь дарга болоод одоо бүр уруудуулж байна шүү дээ дүгнэлт үнэн гарсан байна аа
2 | 0 Хариулах
irgen [202.5.206.149] 2017/5/12
Argagui dee Govialtain zarim darga nar ni udriin ajlaa uruunduu san tavij burhanii nom unshij ehluuleed udurjin uuriinhee horiig nairuulj nutgiinhaa hen negniig l turiin alband shahah ajil hiij baidag gesen tegehleer ene aimag yugaaraa ursulduh ve huurhii sudalgaa unen garsan baina daa
0 | 0 Хариулах
Зочин [43.228.128.186] 2017/5/11
Худлаа л байна даа. Төв аймаг, Говьсүмбэр, Завхан зэрэг аймгууд Говь-Алтайн өмнө орсон гэж үү
0 | 0 Хариулах
Зочин [43.228.128.186] 2017/5/11
Хөөрхийдөө. Шороотой хэдэн аймгуудаа эрэмбэлж этр.
1 | 2 Хариулах
зочин [202.9.41.249] 2017/5/11
завханыг булган,говьалтай, архангайгаас дээгүүр байна гэдэгт итгэхгүй л байна
0 | 0 Хариулах
sdgdg [59.153.84.165] 2017/5/11
hha todorhoi yumnuud shu de
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.221] 2017/5/11
Хориод жилд ганц ч удаа хайрт Ху намаасаа нүүр буруулаагүй, үнэнч байсан аймаг аргагүй2
0 | 0 Хариулах