Уншиж байна ...

Засгийн газар

11 жилийн өмнө
12 жилийн өмнө
Зураг
2013 оны 10 сарын 31
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээнд Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Гадаад харилцааны яам, ҮХААЯ, ССАЖ-ын дэд сайд нар оролцлоо. ӨАБНУ-аас Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд, Эрдэс баялгийн дэд сайд, Эрчим хүчний дэд сайд болон Дэд Ерөнхийлөгчийг дагалдаж ирсэн төлөөлөгчид оролцлоо.
Зураг
2013 оны 10 сарын 31
Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч Кгалема Мотланте манай улсад айлчилж байна. Дэд Ерөнхийлөгчийг угтах ёслол ззэн Чингисийн талбайд болж хүндэт харуул жагсаж, хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ. Угтах ёслолын дараагаар Дэд Ерөнхийлөгч Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Зураг
2013 оны 10 сарын 28
Долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт танилцсан Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Шинэ нисэх буудлын онгоц хөөрч буух зурвасын болон зорчигч үйлчилгээний барилга, нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхгийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байна гэлээ.
Зураг
2013 оны 10 сарын 26
-Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргажээ- Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конценцид нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Зураг
2013 оны 10 сарын 26
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго өнгөрсөн тавдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш орных нь хүнийг томилоогүй байгаа. Харин өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Д.Цогт-Очирыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Тэрбээр тус газрын Бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байжээ.
Зураг
2013 оны 10 сарын 26
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн, хоёр орны Ерөнхий сайд нарын хэлэлцээрээр шийдсэн асуудал, түүний мөрөөр хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд байгуулсан баримт бичгүүдийн ач холбогдлын талаар цуврал мэдээлэл хүргэж байна. “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмнэ
Зураг
2013 оны 10 сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай улсад айлчилж буй Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Манай улс хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг. Мал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийхээ чанар, техник технологийг улам сайжруулах, хүнсний органик “Монгол брэнд” бий болгон Европийн зах зээлд экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлээд энэ чиглэлд Франц улс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Зураг
2013 оны 10 сарын 26
Ерөнхий сайд урд хөршид айлчилж байгаа. Тэрбээр БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нарт бараалхлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Монголын томоохон улстөрчдийн нэг гэж хүндэтгэдэгээ Си Зиньпин дарга илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ дэвшүүлж байгааг нь дамжуулж өгөхийг хүслээ. “Энэ оны гуравдугаар сард Хайнанд УИХ-ын дарга З.Энхболдтой, есдүгээр сард Киркизэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой, харин одоо Засгийн газрын тэргүүнтэй эх орондоо уулзаж байна. Хагас жилийн хугацаанд Монгол Улсын төрийн гурван өндөрлөгтэй уулзсан нь манай хоёр орны харилцааны өндөр түвшинг илтгэж байна” гэж ноён Си Зиньпин онцлон хэлсэн юм.
Зураг
2013 оны 10 сарын 25
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гэргий Х.Сэлэнгэ, дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян төв талбайдаа цэргийн жагсаал, ёслолын буудлагатай хүндэтгэн угтлаа.
Зураг
2013 оны 10 сарын 25
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ляонин мужийн төв Шэньян хотын бага сургуульд зочиллоо. 1-9 дүгээр ангийн 45 бүлэгт 2500 гаруй хүүхэд суралцуулж буй энэ сургууль Хятадын хэмжээнд сургалтын агуулга, заах аргын шинэчлэлээрээ жишиг болдог байна. Өдгөө 55 жилийн түүхтэй энэ сургууль 1985 оноос хойш заах арга зүйн шинэлэг хэлбэр туршин нэвтрүүлжээ. Улс болоод орон нутгаас зааж өгсөн заавал судлах хичээлээс гадна хүүхдийн төрөл бүрийн авъяасыг нээж хөгжүүлэх тусгайлсан хөтөлбөрт сургалт явуулдаг.
Зураг
2013 оны 10 сарын 24
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын гурав дахь өдрийнхөө өглөө Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцлоо. Ляонин мужийн төв Шэньян хот дахь “Ляонин Найрамдал” зочид буудлын хурлын танхимд болсон энэ уулзалтад хоёр орны төр засгийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Зам харилцаа, гадаад худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарт Монгол Улстай хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа Леонин мужийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Сю Вэйгуо хэллээ. Цаашдаа энэ мужид Монгол Улсын консулын газар байгуулах асуудлыг ч хөндөж ярилцахыг хүслээ.
Зураг
2013 оны 10 сарын 24
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлалын хоёр дахь өдрөө “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцож, үг хэллээ. Хятадын хөгжлийн түүчээ болсон Чөнду хотноо олон улсын форумд таван орны төлөөлөгчид оролцсон юм.
Зураг
2013 оны 10 сарын 23
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр орой Ляонин мужид буулаа. Зочноо хүндэтгэж тус мужийн дарга Чэнь Жэнгао Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа. Бидний өвөг дээдэстэй ойр түүхтэй энэ мужийнхан Монголд аялж жуулчлах сонирхол ихтэй ч дамжлага олонтой, хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ гарц, өргөн боломж байгаа ч тээвэр ложистикийн дэд бүтэцгүй зэрэг бэрхшээл байгааг ноён Чэнь Жэнгоа онцлоод, эдгээр асуудлыг боломжтой хувилбараар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ. Ляонин мужийн төв Шэньян хотоос Улаанбаатар луу шууд нислэг үйлддэг болох, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос Шэньян хот руу төмөр зам татах зэрэг тодорхой саналууд одоогоор яригдаж байгаа юм. Нислэгийн тухайд, Улаанбаатар-Дорнод-Хайлаар чиглэлд нислэг үйлдэж байна.
Зураг
2013 оны 10 сарын 23
Айлчлалын эхэнд Ерөнхий сайдад Сычуань мужийн дарга Вэй Хун бараалхжээ.
Зураг
2013 оны 10 сарын 23
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын ардын урлагийн "Домог" хамтлаг тоглолтоо сонирхуулсан байна.
11 жилийн өмнө
12 жилийн өмнө