Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго өнгөрсөн тавдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш орных нь хүнийг томилоогүй байгаа.
Харин өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Д.Цогт-Очирыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Тэрбээр тус газрын Бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!