2016 оны 5 сарын 5
“Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталсан байна. Жагсаалтад барилгын талбайн бүх төрлийн ажил, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морь унуулах, шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газарт соёлын, циркийн, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил, авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил зэргийг шинээр нэмж, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аянг зарлажээ.