2020/07/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
03:00
S31
12°
04:00
S31
11°
05:00
S29
12°
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S30
20°
11:00
S30
22°
12:00
S30
23°
13:00
S30
24°
14:00
S30
25°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЭДЛЭГ: Азот уу, энгийн хий юу?

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 5 сарын 5
Cardoctor

Азот шатдаггүй хий тул аюулгүйн ажиллагаан үүднээс агаарын тээврийн компаниуд болон өндөр хурд гаргадаг уралдааны машинуудад хэрэглэдэг.

Гэхдээ тэд дугуйг азотоор хийлэхдээ агаарын 99%-ийг азот болгож чаддаг. Ингэхийн тулд хэд хэдэн удаа хийлж, буцааж соруулах замаар хуурайшуулдаг байна.

 

ГАРГАЖ АВАХ НЬ

Азотын энэ өндөр хувийг гаргахын тулд тусгай битүүмжлэгдсэн орчинд 1 өрөөний чинээ азотыг шүүж ялгадаг аварга төхөөрөмжийг ашиглаж хийлдэг бөгөөд уралдаанд ашиглахаас өмнө тусгай битүүмжлэгдсэн орчинд хадгалах шаардлагатай тулгардаг байна.

Ингэж олон дамжлагыг дамжихгүйгээр 100% азотоор хийлнэ гэж боломжгүй бөгөөд ганц удаа өндөр үнээр азотоор хийлүүлэхэд ойролцоогоор 80% азотын хийгээр л дугуйгаар хийлнэ гэсэн үг юм. Мөн нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгахад Формула 1 тэмцээний солирууд хүртэл 100% азотоор дугуйгаа хийлж чаддаггүй, инженер механикуудын хэлснээр 99.9% магадлалтайгаар хийлдэг гэж үздэг.

 

ДАВУУ ТАЛ

Онолоор авч үзвэл 100% азотоор хийлсэн тохиолдолд дугуй хөнгөн байх болно. Тиймээс машины явалт илүү хөнгөн, зөөлхөн, бензин идэлт багасна. Мөн өвөл зуны аль ч улиралд хий алдалт энгийн хийгээс бага.

Учир нь молекулын төвшинд энгийн хийнээс илүү том тул алдалт багатай байдаг байна. Мөн буудах, дэлбэрэх үзэгдэл гардаггүй. Инженерүүдийн судалснаар хүн азот болон энгийн хийгээр хийлсэн дугуйны ялгааг энгийн хэрэгцээний машин унаж байхдаа мэдэрдэггүй гэж судалсан байдаг.

 

ТАНЫ СОНГОЛТ

Бидний амьсгалж байгаа агаарын 78,1% азот, 21% хүчилтөрөгч, үлдсэн маш бага хувь нь аргон, нүүрс төрөгч, неон, метан, гели, криптон, устөрөгч, ксенон зэргээс бүрддэгийг шинжлэх ухаан тогтоосон байдаг. Тиймээс ердөө 2%-ийн төлөө өндөр үнээр дугуйгаа хийлүүлэх нь өрөөсгөл юм.

 

 

Зураг
x