Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Монголчуудын түүхэн бичиг үсгийн тухай мэдлэг шалгах сорил

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 7
iKon.MN

Монголчуудын зохиож, хэрэглэж ирсэн бичиг үсгүүдийг хэр сайн мэдэх вэ?

0/10
1
2
3
4
5
6
7
8
9
10
1
Хүннү нар ямар бичиг үсэгтэй байсан бэ?
Хүннү нар төрт улсаа байгуулж, гадаад дотоод харилцаа, бичиг захидал илгээдэг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг боловч ямар бичиг үсгээр харилцдаг байсан нь тодорхой бус байдаг. Гэхдээ ихэнх эрдэмтэд Хүннү нарыг модонд хэрчлээс гарган үйл хэргээ тэмдэглэдэг байсан гэж үздэг. Энэхүү бичгийг Ке-мү хэмээн нэрлэдэг байна.
Ке-мү бичиг
Монгол бичиг
Руни бичиг
2
Монголын түүхэнд хамгийн удаан хэрэглэгдэж буй бичиг аль нь вэ?
Монгол бичгийг хэн зохиосон нь тодорхойгүй бөгөөд эрдэмтэд энэ тал дээр янз бүрийн саналтай байдаг. 6-7-р зууны үеэс эхлэн өнөөг хүртэл Монгол үндэстэн өөрсдийн хэл аялгууг Монгол бичгээр тэмдэглэж ирсэн байна. Монгол бичгийн урт удаан хугацаанд уламжлагдан, хэрэглэгдэж ирсний гол учрыг нутаг нутгийн өөр өөр хэл аялгууг тэмдэглэх бүрэн боломжтой байдагтай холбон тайлбарладаг. Нутаг нутгийн олон аялгууг нэгэн бичиг үсгээр тэмдэглэх нь улс үндэстнийг нэгдмэл байлгах гол тулгуур гэж үздэг.
Кирилл бичиг
Монгол бичиг
Латин үсэг
3
Киданчууд ямар хоёр бичгийг хэрэглэж байсан бэ?
Киданчууд Их, Бага гэсэн хоёр бичиг хэрэглэж байжээ. Их бичгийг Кидан улсыг байгуулагч Елюй Абужи 920 онд, Бага бичгийг түүний дүү Елюй Диэла 924-925 онд үндэслэжээ. Их бичиг нь Хятад ханзнаас, Бага бичиг нь Уйгур хэл бичгээс гаралтай юм. Кидан бичгээрх цөөнгүй дурсгал бидэнд уламжлагдан ирсэн бөгөөд эрдэмтэд одоог хүртэл бүрэн тайлж уншаагүй байна.
Их бичиг, Бага бичиг
Монгол бичиг, Вагиндра үсэг
Их бичиг, Монгол бичиг
4
Аюуш Гүүшийн зохиосон галиг үсгийг сонгоно уу?
Аюуш гүүш санскрит, төвд хэлний үсгийг Монгол бичгээр бичих галигийг зохиохдоо Монгол бичгийнхээ авиан зүй, үсэг зүй, санскрит төвд хэлний авиан зүйн онцлогийг нарийн судалсан байдаг. Энэхүү галиг үсэг нь гадаад үгийг үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр зүйлийн галигийг нэгэн зэрэг бичиж болохуйц үсгийн тогтолцоо юм. Тиймээс Монгол бичгээр гадаад үгийг тэмдэглэх боломжгүй учир дутагдалтай гэж үзэх нь ташаа ойлголт юм.
Латин галиг
Али-Гали үсэг
Вагиндра үсэг
5
Өндөр гэгээн Занабазар Соёмбо үсгийн хамт ямар үсгийг зохиосон бэ?
Вагиндра үсэг
Латин үсэг
Хэвтээ дөрвөлжин үсэг
6
Монгол Улсад хамгийн богино хугацаанд хэрэглэгдсэн бичиг үсэг аль нь вэ?
1941 оны хоёрдугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Латин үсгийг албан ёсны бичиг болгосон боловч хоёр сарын дараа буюу тус оны гуравдугаар сарын 25-нд энэхүү шийдвэр буцаагдаж кирилл үсгийг албан ёсоор хэрэглэх болсон байна.
Латин үсэг
Манж үсэг
Тод үсэг
7
Монгол Улсын төрийн далбаан дээр байдаг бэлгэ тэмдэг аль үсгийн тэмдэгт вэ?
Монгол Улсын төрийн далбаан дээр Соёмбо бичгийн эхний бирга тэмдэг байх бөгөөд Соёмбо үсгийг 1686 онд Өндөр гэгээн Занабазар зохиожээ. Соёмбо хэмээх нь санскрит хэлээр “өөрөө буй болсон гэгээн үсэг” гэсэн утгатай аж.
Монгол бичиг
Ке-мү бичиг
Соёмбо үсэг
8
Хубилай хааны зарлигаар Пагва лам Лодойжамцын зохиосон бичиг аль нь вэ?
Дөрвөлжин бичгийг 1269 онд Хубилай хааны зарлигаар Пагва лам Лодойжалцан зохиожээ. Уг бичиг нь хэлбэрийн хувьд төвд үсэг, зурлага бичлэгийн хувьд Монгол бичигт тулгуурласан 44 үсэгтэй юм.
Монгол бичиг
Руни бичиг
Дөрвөлжин бичиг
9
Буриадын лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан зохиосон бичиг аль нь вэ?
Вагиндра үсгийг Буриадын лам Агваандорж 1905 оны үед зохиосон бөгөөд буриад аялгууг тэмдэглэхэд түлхүү хялбар байх аж.
Вагиндра үсэг
Монгол бичиг
Тод бичиг
10
Тод бичгийг хэн зохиосон бэ?
Тод бичгийг 1684 онд Ойрадын лам Зая Бандид Намхайжамц зохиожээ. Тод бичиг нь Монгол бичгийг тухайн үеийн жинхэнэ аялгатай ойртуулах болон төвд, санскрит үгийг хялбар бичих зорилгоор зохиогдсон боловч Ойрад аялгууг түлхүү тусгасан байсан учраас 1924 оныг хүртэл Оросын Халимагууд л хэрэглэж байжээ.
Зая Бандид Намхайжамц
Галдан Бошигт
Зая Бандид Лувсанпэрэнлэй

Түр хүлээнэ үү...