Монгол Улс оюуны бэрхшээлтэй хүмүүсээ сургаж, амьдралын боловсрол олгож эхлээд хагас зуун жил өнгөрч байна. Анхны тусгай боловсрол олгох газар болох Нийслэлийн 25-р сургууль энэ онд тохиож буй 50 жилийнхээ ойн хүрээнд олон арга хэмжээ төлөвлөжээ.
Тухайлбал, энэ сарын 16-ны Ням гарагт нийслэлийн тусгай сургууль цэцэрлэгүүд болон Монголын Дауны холбооныхны хамтарсан спортын өдөрлөг болж өнгөрлөө.
Өдөрлөгт 25, 55, 63, 70, 29, 116, 130-р тусгай сургуулиуд, 10-р цэцэрлэг зэрэг оролцож спортын таван төрлөөр өрсөлдөж эхэлжээ.
Спортын энэ арга хэмжээ 4-р сарын 22-ныг хүртэл үргэлжлэх юм.
Гэрэл зургууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!