Сүхбаатар дүүргийн 12 хороонд 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус хороо нь улсын сургуульгүй бөгөөд 1,500 орчим хүүхэд харьяаллын дагуу суралцах боломжтой болж байна.
Сургуулийн барилга дөрвөн блок бүхий 3 давхар. Анги танхим, эрхлэгчийн өрөө, нягтлан, нийгмийн ажилтны өрөө, хурлын танхим, багш нарын өрөө, дуу хөгжмийн өрөө, кабинетууд, соёлын танхим, заал, дугуйлангийн өрөө болон бусад өрөөнүүдийг төлөвлөн гүйцэтгэжээ.
Дулаан хангамжийг хийн баллонт зуухнаас хангах иж бүрэн төхөөрөмж суурилуулсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Дарцагт ноёд групп” компани барилгын ажлыг гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж, ажиллаа гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!