Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоосон сайдыг огцруулахыг шаардаж байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116-р сургуулийн багш, сурагчдын төлөөлөл хэвлэлийнхэнд хандаж байгааг "Монгол ньюс" мэдээллийн төвөөс шууд дамжуулан хүргэж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/655943394591232/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

Хэвлэлийн хуралд н.Болдсайхан, н.Сарантогс нар оролцож байна. 

"ХҮХ-ны шаардлагаар БСШУСЯ-аас 2016 онд гуравхан сурах бичгийг брайл хэлбэрээр хэвлэсэн"

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.ГэрэлМХҮХ-оос төрийн гурван өндөрлөгт хандаж  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоомсорлосон БСШУС-ын сайдыг огцруулах  шаардлагыг тавьж байна.

Монгол Улсын Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболдод 116-р сургуульд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар хандаж байсан.

Гэвч энэ асуудлыг шийдэж өгсөнгүй. Иймд БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах, харааны бэрхшээлтэй хүүхэд чанартай боловсрол эзэмшихэд шаарлагатай ном сурах бичиг, тохилог орчноор хангах, 116-р сургуулийн удирдлагуудыг огцруулахыг шаардлаа.

Шаардах бичгийн хариуг 4 сарын 21-ний өдрийн 12:00 цагаас өмнө шийдвэрлэж өгөөгүй тохиолдолд тэмцлийн бүх арга хэлбэрт шилжих болно.

Өнгөрсөн онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хууль батлагдсан. Үүний дагуу 116-р сургуулийг БСШУСЯ-ны харъяанд авах талаар саналаа хүргүүлж байсан. Хараагүй хүүхдүүдийн сурч боловсрох асуудлыг төр засгаас шийдвэрлэж өгөхгүй байгаа нь тэдний эрхийг зөрчиж байна.

Хараагүй хүүхдийн асуудалд хайхрамжгүй хандаж байгаа БСШУС-ын сайдыг огцруулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 116-р сургууль Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харъяанд байдаг.

ХҮХ-ны шаардлагаар БСШУСЯ-аас 2016 онд гуравхан сурах бичгийг брайл хэлбэрээр хэвлэсэн. Хэзээ ч БСШУСЯ хараагүй хүүхдүүдэд зориулж брайл хэлбэрээр сурах бичиг хэвлэж байгаагүй" гэлээ.

"Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө харааны бэрхшээлтэй багш нар  ажлын байрны хувьд нилээд дарамттай байдаг"

 
Гэрэл зургийг mpa.mn

МХҮХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн багш Д.Сарантөгс “Харааны бэрхшээлтэй хүүхдүүд маш их бухимдалтай байгаа. Хараагүй хүмүүсийн хэрэглээ дэвшилтэй болсон. Тусгай хэрэгцээт орчныг хүүхдүүд мэддэг. Тэгээд өөсрдийн сурч байгаа орчинтойгоо харьцуулж бухимдаж байгаа юм. Багш сурагчдын хооронд үл ойлголцох асуудлууд мөн үүсдэг.

Бидний асуудлыг шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүлээлээ. Ингэж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө харааны бэрхшээлтэй багш нар  ажлын байрны хувьд нилээд дарамттай байдаг. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн орон зайн халдаж байна. Тухайлбал тэд гүйж болохгүй, дотуур байрандаа хаалгаа онгорхой орхих ёстой гэх мэт олон асуудал байна” гэв.

"Хараатай хүн захирлыг нь хийж чадахгүй байгаа юм бол хараагүй хүнээр захирлыг нь тавь"

МХҮХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн З.БолдсайханХүүхдүүд сурч боловсрох, өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэхэд бид хориг тавьж чадахгүй. Ажлаа хийж чадах сайд боловсролын яаманд хэрэгтэй байна. 116-р сургуулийн удирдлага урагшгүй. 170 сая төргөгийг тус сургуульд хуваарилсан ч үүнийг авч сургуульдаа ашиглаж чадалгүй байж байтал төсөв мөнгөө буцаагаад татчихсан.

Нэг м.кв эзэмшлийн газаргүй сургууль байна. Хараатай хүн захирлыг нь хийж чадахгүй байгаа юм бол хараагүй хүнээр захирлыг нь тавь. 4 сарын 21-ний өдрөөс өмнө албан шаардлагын хариуг өгөхгүй бол БСШУСЯ-нд асуудлаа тавина.

Удирдлагууд хараагүй хүүхдүүд багш нарт үзэл бодлоо илэрхийлж асуудлаа ярьсных нь төлөө дарамт шахалт үзүүлж байна. Хараагүй хүүхдүүдийн дотуур байрны хаалгыг байнга нээлттэй байлгах гэсэн дүрэм гаргасан байгаа юм. Ийм байж болохгүй шүү дээ.

Хараагүй хүүхдүүдийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргагчдад, нийгэмд зөв ойлголт өгөхийн төлөө та бүхэн хамтран ажиллаарай” гэлээ.

Төрийн гурван өндөрлөгт хүргэж буй шаардлага: