2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
01:00
S29
13°
02:00
S29
12°
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S32
18°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХОАТ-ын буцаан олголтыг эхний ээлжинд авах иргэдийн материалыг Нийслэлийн Төрийн санд шилжүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN

Татварын хуульд заасны дагуу хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг.

Тодруулбал, иргэн тухайн жилд олсон орлогоо ил тод тайлагнаж, татвараа төлснөөр хуульд заасны дагуу хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломж бүрддэг.

Өөрөөр хэлбэл, үүргээ биелүүлсэн иргэн эрхээ эдлэх боломж нь бүрдэж байгаа юм.

Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц барих, худалдан авах, хашаа байшин худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлдөг.

100 сая төгрөгөөр байр худалдаж авсан тохиолдолд хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөн, тухайн жилд төлсөн татварыг буцаан олгодог хуультай.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74,222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн бөгөөд  нийт 45.0 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.

Татварын Ерөнхий газраас ХХОАТ-ын буцаан олголтоо авах иргэдийн эхний ээлжийн олголтын материалыг Нийслэлийн Төрийн санд шилжүүлжээ. Тиймээс та татварын буцаан олголтдоо хамрагдсан эсэхээ харьяа дүүргийнхээ Татварын хэлстээс тодруулаарай. 

x