• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амундра: Монголын телевизүүд 2016 онд 52 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн...

Б.Ану
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Үндэсний олон нийтийн телевизээс бусад телевиз эцсийн хэрэглэгч буюу үзэгчдээс ямар нэгэн хураамж, төлбөр авдаггүй бөгөөд энэ нь олон нийт тэднээс ямар нэгэн байдлаар соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, ёс зүйтэй байхыг шаардах эрхгүй болгож байгааг салбарынхан онцолдог. 

Тиймээс ч монголын телевизүүд эцсийн хэрэглэгчээс мөнгө авах буюу үзэгчдийн IPTV зэрэг үйлчилгээнд төлж байгаа мөнгөнөөс үзэлтийн рейтингээсээ хамаарсан төлбөрийг цуглуулах ёстой талаар сүүлийн хэдэн жилийн турш ярьж энэхүү зохицуулалтыг төр хийхийг шаардсаар буй. 

Гэвч Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл нь телевиз, олон нийтийн энэхүү эрх ашгийг хангасан хууль болж чадаагүй талаар салбарынхан хэлж байна. 

"Монголын телевизүүдийн форум 2017" өнгөрсөн Баасан гарагт зохион байгуулагдсан билээ. 

Чухам яагаад төлбөрийн энэхүү загварчлалд орох ёстой талаар Монгол Масс Медиа, Гүйцэтгэх захирал А.Амундра телевизүүдийн форумын үеэр "Медиа зах зээл ба контентын чиг хандлага кэйс танилцуулга" -даа тодорхой тайлбарлажээ. 

А.Амундрагийн ярьж буйгаар 2016 онд телевизийн салбар дахь борлуулт 52 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс "Гэр контент" групп гэхэд  8.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. 

Тэгвэл үнэхээр шударга тогтолцоогоор буюу рейтингэд суурилсан зарчмаар борлуулалт хийсэн бол нэмж 5-6 тэрбум төгрөгийн орлого олж түүнийгээ эргээд солонгос биш чанартай монгол агуулгад зарцуулах боломжтой байсан талаар А.Амундра ярилаа. 

Телевизийн зах зээлийн борлуулалт шударга зарчимд шилжих нь хэвлэл мэдээллийн салбар дахь нийт орлого хуваарилалтад сайнаар нөлөөлөх эцсийн дүндээ олон нийтийн чанартай сайн агуулга хүлээж авах тогтолцоо бүрдэх эерэг сайн талтай. 

Тиймээс ч энэ асуудал нь хүн бүртэй холбоотой чухал асуудал юм. 

А.Амундрагийн илтгэлийг бүрэн эхээр нь хүлээн авна уу. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
anu [202.126.91.92] 2017/4/19
mundag hvn shvvv amjilltai ajillh herehtei
0 | 0 Хариулах
uzegch [103.229.120.26] 2017/3/21
bolowsrol.tv d oorin gsn content bgaa biluu dandaa gadnii content oorsdoo setgehkuu bilen yuman dr ajilj mongo olj bj dugui l ashigaa awaach ochnoon jijig tv bna tedniige hulduu chireh gd bhin nus chn tend heden hun ajilj bgaa bilee
0 | 0 Хариулах
Зочин [202.179.29.99] 2017/3/20
тэгэж их борлуулж чадаж байгаа юм бол татвараа төлж байна уу?
0 | 0 Хариулах
hereglegch [202.9.40.227] 2017/3/20
uzegchiin rating ees hamaarch kabeliin iptv giin tolboroos huwiin televizuud mongo awnaa gedegn dajgui sanal bn! undesnii content hogjih bolomj garts gej harj bn! nowshiin solongos oros hyatad turk serialuudiig chutgur awag! bi mongol hun shine mongol serial olon angit kinogoo uzmeer bn! minii tolj bga kabel IPTV nii mongo nowshiin solongos oros hyatad turk ruu ursaj bn gej bodhoor uur min deed tsegeer hurch buhimdaliin deediig mederch bn!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.61] 2017/3/20
ГОМО ЗАЛУУ. ЛУ.БОЛДЫН БАНДИ БАЙГААД БАЯСГАЛАНГИЙН НУУЦ АМРАГ БОЛСОН ДОО ЗАЙЛУУЛ. АЛЬ НАМД АЛЬ Ч БАЯНД БӨГСӨӨ БИЕЭ ХУДАЛДАНА ГЭНЭ ДЭЭ
5 | 5 Хариулах
lol [103.57.93.121] 2017/3/20
hahaha yaasan sain meddeg hun bee hahahahaa
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.155] 2017/3/20
Mongolyn televizuud sotsializmaasaa eruusuu salj chadahgui bn...sotsializm chini ali hediin dussan gedegiig odoo oilgoldoo
0 | 0 Хариулах
Болор [103.57.92.30] 2017/3/20
Бусад илтгэлүүдийг хаанаас олж үзэх вэ?
0 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2017/3/20
Үндэсний олон нийтийн телевиз огт үздэггүй, үзэх ч нэвтрүүлэг байдаггүй. 20-22 цаг буюу оргил цагуудаар хэдэн ажилгүй залуучуудын маазраад байгаа юм уу гэмээр огт ойлгомжгүй хүртээлгүй нэвтрүүлэг ч гаргаж байх шиг, хөтлөгч оролцогч, нэвтрүүлгийн агуулга сэдэв бүр үнэндээ оюун санааны доройтолд орчихсон. захын хогийн тв ч тийм юм хийхгүй. Энэ тв-д албан хүчээр ингэж сар бүр мөнгө төлмөөргүй байна. Сонгох хүссэн мэдээллээ авах эрх нь нээлттэй баймаар юм.
19 | 0 Хариулах