ДеМаркус Казинс 3х3-ын тэмцээнд оролцоно
Спортын Төв Ордон (СТО) ойрын өдрүүдэд 3х3 сагсан бөмбөгөөр амьсгалж буй.
Үндэсний Дээд лигийн эхний тэмцээн саяхан болж өндөрлөсөн бол үргэлжлүүлээд олон улсын багууд оролцсон "FIBA 3x3 ULAANBAATAR SUPER QUEST 2026" тэмцээн энэ сарын 11-нээс 12-ныг дуустал болох юм.
Тус тэмцээний шигшээд шалгарсан хоёр баг БНХАУ-ын Чендү хотод болох Их Дуулгын эрх авна.
Нийт 12 баг өрсөлдөх уг тэмцээнд Японы хоёр, БНСУ, Малайз, Казахстаны баг өрсөлдөнө. Тэгвэл Монгол Улсаас төлөөлөн оролцох багуудын нэг "Сэлэнгэ Бодонс" 3х3 багийн бүрэлдэхүүнээ зарлав.
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-т тоглож явсан ДеМаркус Казинс, Жайден Скрабб, Б.Хурцбаатар, О.Тулга нар энэ удаагийн тэмцээнд оролцох аж.
Д.Казинсын хувьд 3х3 сагсан бөмбөг шинэ зүйл биш. Өмнө нь тэр БНХАУ-ын Үши хотын багт олон жил тоглосон Андрю Келлигийн урилгаар тус багт Шанхайд болсон Их Дуулгад оролцсон туршлагатай. Үүгээр зогсохгүй дөрвөн тоглолтод оролцохдоо 46 оноо авч байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
