Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан талбайд дуулсан “Алтан соёмбо”-т дуучин

Д.Бэрс, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын түүхт 85 жилийн ой энэ жил тохиож буй. 

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга нь монголын урлагийн түүхэнд “60 хар” хэмээн алдаршсан анхны эрэгтэй найрал дуучдын суурийг тавьсан. Мөн олны бахархал болсон олон алдартнууд төрсөн алтан тайз хэмээн үе үеийн уран бүтээлчид нь бахархдаг. Энэ амжилтын түүчээ өдгөө ч тасраагүй үргэлжилсээр. 

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, ОХУ-ын Магнитогорск хотын Дуурийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Дуурийн гоцлооч Ч.Бадрал тэдний нэг. Тэрбээр 2008 онд Хөгжим бүжгийн коллежийн оюутан байх үеэсээ Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай уран бүтээлийн хувь заяагаа холбосон юм. 

Монгол цэргийн хар сүлдээ дээдэлж зэвсэгт хүчний дуучин гэдгээрээ омогшин, хамт олноороо бахархдаг дуучин маань 2011 оноос эхлэн олон улсын олон уралдаанд амжилттай оролцон тэргүүлж яваа нэгэн. Түүнийг эх орныхоо нэр алдрыг болон Монгол цэргийн сүр хүч, цог жавхааг дэлхий дахинаа дуурсган, нэр хүндтэйгээр авч яваа хэмээн мөр зэрэгцэн алба хашдаг уран бүтээлчид нь үнэлдэг юм билээ. Хэдийгээр гадаадын томоохон театруудын ажлын урилгаар “тасардаггүй” ч Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаараа овоглосоор байна. 
“Спасская Башня” олон улсын цэргийн хөгжмийн наадамд дэлхийн 47 орны 140 цэргийн хөгжмийн хамтлаг оролцож байжээ.

2016 онд Москва хотын Улаан талбайд болсон тус наадамд эх орон, армиа төлөөлж Ч.Бадрал маань Монголын Армийн дуучин хэмээн зарлуулж, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхээр ахлуулсан Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүний хамтаар амжилттай оролцсон юм. Тухайн үед 40 гаруй мянган үзэгчдийн өмнө гайхамшигтай дуулж олны талархлыг хүлээж байсныг хамтран зүтгэгчид нь хэлж байна. Тэрбээр алтан соёмбоо тэргүүндээ залж алдарт Улаан талбайд дуулсан монголын анхны дуучин.

Удахгүй болох “Эр цэргийн баяр”-ын мэндийг монголчуудын бахархал болсон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Чулуунбаатарын Бадралдаа хүргэхийн зэрэгцээ монголынхоо өнцөг булан бүрд ажиллаж, амьдран суугаа зовхи нь өөдөө, босоо хийморьтой эрчүүддээ хүргэе ээ.

Зураг