ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энх-Од: Гадаадад сурна гэдэг Монголдоо сурч байгаагаас хоёр дахин илүү тархиа ажиллуулна гэсэн үг

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Манай улсад Австрали улсад суралцах хүсэлтэй хүүхэд залуус цөөнгүй бий. Таатай мэдээ дуулгахад тун удахгүй Австрали улсад суралцах сонирхолтой оюутан залууст зориулж, АМS Bridge Blue группээс “Австралид сурцгаая” боловсролын үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан оюутан залуустаа мэдлэг, мэдээлэл өгөх үүднээс АМS Bridge Blue группын Монгол дахь төлөөлөгч Д.Энх-Одтой ярилцлаа.


- Гадаадын их, дээд сургууль коллеж, тэтгэлэгт зуучлах байгууллагын талаар мэдээлэл манай оюутан залууст хэрэгтэй байдаг. Байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

- АМS Bridge Blue групп нь дэлхийн 21 оронд 29 салбартай. Олон улсын оюутан залууст боловсролын зөвлөгөө мэдээлэл өгөх, дэлхийн 400 гаруй их дээд сургуульд оюутнуудыг зуучлах, элсэлтийн бүртгэлд нь туслалцаа үзүүлэх болон дадлагажих, цагаачлах хөтөлбөрт зуучлах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн тэргүүлэх томоохон боловсролын агентлагуудын нэг юм.

АМS Bridge Blue группын Монгол дахь төлөөлөгчийн газар 2013 онд байгуулагдсан. Монгол залуус боловсрол зуучлалын байгууллага гэдгийг өрөөсгөлөөр ойлгох тал байдаг.

Харин АМS Bridge Blue группын Монгол дахь салбар байгуулагдсан цагаасаа олон улсын боловсрол зуучлалын үйлчилгээний стандартыг анхлан Монгол Улсад нэвтрүүлж, албан ёсны эрхтэйгээр олон улсын шилдэг их дээд сургууль коллежид зуучилах, үйлчлүүлэгчиддээ карьер төлөвлөлт, мэргэжил сонголтон дээр зөвлөх болон мэргэжлийн ёс зүйтэй үйлчилгээг үзүүлдэгээрээ бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаасаа ялгардаг.

Албан ёсны гэдэг нь тухайн сургуулийн албан ёсны мэдээллийг өгөх, элсэлтийн үйл ажиллагааг эрхлэхээр тус боловсролын байгууллагуудтай гэрээлэн ажиллахыг хэлнэ.

Манайхаар дамжуулан бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах, мэргэжлийн богино хугацааны буюу 6 сараас 2 жил хүртэлх хугацааны курсууд болон хэлний бэлтгэлд зуучлуулан явах боломжтой. 

- Удахгүй болох Австралид суралцах хүсэлтэй байгаа оюутан залуустаа зориулж, боловсролын үзэсгэлэн зохион байгуулах гэж байгаа юм байна. Үзэсгэлэнгийн үеэр ямар мэдээлэл авах боломжтой вэ?

- АМS Bridge Blue группээс зохион байгуулж буй "Австралид сурцгаая" боловсролын үзэсгэлэн Гуравдугаар сарын 19-ний Ням гаригт 13:00-17:00 цагийн хооронд Shangri-la зочид буудалд болно. Үзэсгэлэнд Австрали улсын их дээд сургуулиудын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох учраас үнэн бодит мэдээллийг авах боломжтойгоороо онцлогтой. 

"Үзэсгэлэнд ирж, бүртгүүлснээр манай зуучлалын төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөх боломжтой"

Тус арга хэмжээнд оролцохдоо http://www.bridgeblueglobal.com/mongoliaexpomarch2017  холбоосоор бүртгүүлэхийг оюутан залуустаа зөвлөж байна. 

Боловсролын үзэсгэлэнгийн хүрээнд Австралийн их, дээд сургууль, коллежийн төлөөлөгчид сургуулиа сурталчилхаас гадна манай зуучлалын байгууллагаас санал болгож бусад үйлчилгээтэй танилцаж, Гадаадад суралцах чиглэлээр дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл өгнө.

 
Оюутан залууст зөвлөгөө, мэдээлэл өгч буй нь...

Маш олон хүн манайд ханддаг учраас шууд ирээд зөвлөгөө мэдээлэл авах боломж тэр бүр байдаггүй, заавал цаг авч байж ирдэг. Харин энэ үзэсгэлэнгээр дамжуулан нэг дороос бүх мэдээллээ авах боломжтой. Нэмж хэлэхэд энэхүү үйл ажиллагаа маань үнэ төлбөргүй явагдах болно.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг чухал давуу тал нь хэрвээ Австрали улсад суралцах сонирхолтой, суралцах шаардлагуудыг хангасан тохиолдолд зөвхөн тухайн өдрийн 13-17 цагийн хооронд ирж бүртгүүлэн манай байгууллагын "зуучлалын төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөх" боломжтой болно гэдгийг оюутан залуустаа дуулгахад таатай байна.

Бүрдүүлэх материалуудын хувьд хүчинтэй гадаад паспортны хуулбар, CV буюу товч намтар, ажлын газрын тодорхойлолт, IELTS болон TOEFL-ийн шалгалтын оноотой бол шалгалтын онооны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбарыг авчирна.

- Танайд хандаж буй хүмүүсийн хандалтаас харагдаж байгаа байх. Өмнөх жилүүдийг бодвол манай оюутан залуус гадаадын их, дээд сургууль, коллежид суралцах илүү хүсэл эрмэлзэлтэй болсон байх?

- Манайх энэхүү Олон улсын боловсролын үзэсгэлэнгээ 9 дэх удаагаа зохион байгуулж байна. Боловсролын үзэсгэлэнд дунджаар 2,000-3,000 оюутан залуус хамрагддаг.

Харин энэ удаагийн үзэсгэлэнд 4,000 гаруй оюутан залуус хамрагдах төлөвтэй байна.

"Австралид сурцгаая" боловсролын үзэсгэлэн гуравдугаар сарын 19-ний 13:00-18:00 цагийн хооронд Shangri-la зочид буудалд болно.

Мөн өмнө нь манай Монгол залуус ихэвчлэн ОХУ, БНХАУ болон азийн бусад орнуудад суралцах хандлагтай байсан.

Харин сүүлийн үед англи хэлээр ярьдаг орнууд болох АНУ, Австрали, Шинэ Зеланд, Англи, Канад зэрэг орнуудад суралцаж байгаа оюутнуудын тоо өмнөх онуудтай харьцуулахад жил бүр ойролцоогоор 2-3 дахин өсч байна.

- Тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгаа хүүхдүүдийн тухайд ямар боломж байна?

- Австрали улсын хувьд хоёр том тэтгэлэг олгодог. Гэхдээ манайхан тэтгэлэг гэдэг зүйлийг маш зөв ойлгох хэрэгтэй юм.

Нэгдүгээрт, би тэтгэлэг авах шаардлагыг хангасан хүн мөн үү гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаарт, би тухайн улсад тэтгэлэгээр суралцах боллоо гэхэд шууд хэлийг нь ойлгох чадамжтай юу гэдгээ харуулах ёстой.

Ихэнх сургуулиудад төлбөрөө төлж суралцаж байна уу, тэтгэлгээр суралцаж байна уу гэдгийг үл харгалзан Олон улсын англи хэлний түвшинг тогтоох нэгдсэн шалгуур тавьдаг. 

Энэ нь IELTS 6.5, iBT TOEFL 89 гэсэн босог онооны шалгуур тавьдаг. Энэхүү түвшин болон түүнтэй дүйцэх шалгалтуудын Англи хэлний мэдлэгтэй байх ёстой.

Гуравдугаарт, тэтгэлэг авсан тохиолдолд өөрт тань болон нийгэмд болон эх оронд тань ямар ач холбогдол үзүүлж болох вэ гэдгийг тодорхойлж чадахуйц зорилготой байх. Та энэхүү тэтгэлгийг аваад нийгэмд ач холбогдолтой ямар зүйл хийх вэ гэдгээ харуулах ёстой. Үүнийгээ та эссэ бичлэгээр баталгаажуулна.

Филиппин улсад зохион байгуулагдсан боловсролын үзэсгэлэн

Мөн тэтгэлэг гэдэг нь тухайн улсын татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа мөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй. Татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа мөнгө учраас тухайн тэтгэлэг олгогч улс нь хамгийн сайн гэсэн оюутнуудыг сонгон тэтгэлэг олгодог.

Тэтгэлэг олгохдоо тухайлбал, Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал ямар байна, энэ мэргэжлээр Монгол оюутнууд суралцвал Монгол Улсад ямар хэрэгцээтэй вэ гэдэг үүднээс сонгодог. Түүнээс биш Австрали улсад хэрэгцээтэй талаасаа харж тэтгэлэгийг олгодоггүй юм.

Австралийн хувьд Australia Awards (http://australiaawards.gov.au), Endeavour Scholarship (https://internationaleducation.gov.au) гэсэн үндсэн хоёр тэтгэлэг бий. Энэ хоёр нь заагдсан салбаруудтай, 100 хувийн тэтгэлэг байгаа. Тухайн сургуулийн шаардлагыг хангасан ямар ч хүн энэ тэтгэлэгт мэдүүлгээ өгөх бүрэн боломжтой

Тэтгэлэг гэдэг нь тухайн улсын татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа мөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тэтгэлэг авсан оюутнууд маань сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөж, амжиргааны зардал, сар бүрийн стебент авах боломжтой. Мөн нэг талын онгоцны төлбөр болон визний хураамжыг тус тэтгэлэг олгогч талаас төлдөг.

Дээрх хоёр тэтгэлгээс гадна сургуулиуд нь өөрсдийн гэсэн тодорхой хэмжээний 15-50 хувийн хувилсан тэтгэлгүүдтэй байдаг.

- Хэлний бэлтгэлээр суралцах болон англи хэлний академик түвшний мэдлэгийн оноогоор гадаадын их дээд сургуульд суралцах хоёр ямар ялгаатай вэ?

- Та хаана англи хэл сурсан, ямар түвшинтэй байгаагаас хамаарна гэсэн үг. Ерөнхийдөө зөвлөж хэлэхэд, үнэхээр Ерөнхий боловсролын сургууль эсвэл бакалаврын зэрэг эзэмшихдээ хичээлүүдээ англи хэл дээр суралцаж төгссөн бол оюутан заавал хэлний бэлтгэлд суралцах шаардлагагүй, шууд IELTS, iBT TOEFL-ийн шалгалтын оноогоо аваад суралцах нь зөв гэж үзэж байна.

Харин 100 хувь Англи хэл дээр суралцаж боловсрол эзэмшээгүй ч бие даан англи хэл сурч IELTS, iBT TOEFL-ийн шалгалтын өндөр оноо авах тохиолдол байдаг ч Академик сургалтанд суралцаад лекцээ сонсоод бүрэн дүүрэн ойлгож чадахгүй байх тохиолдол байдаг учираас хэлний бэлтгэлд хамгийн багадаа 3-5 сар суралцаад их дээд сургуулиуддаа суралцвал зохимжтой гэж зөвлөмөөр байна.

- Ер нь гадагш явж сурах хүсэлтэй залуус юун дээр их алддаг вэ. Юуг их анхаарах хэрэгтэй вэ. Энэ тал дээр зөвлөгөө өгөхгүй юу?

- Ерөнхийдөө монгол залуусын хувьд учир дутагдалтай байдаг зүйл нь ихэвчлэн судалгаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргадаг гэсэн үг.

Судалгаа гэдэг нь юуг хэлж байна вэ гэхээр, хамгийн наад зах нь очиж суралцах хүсэлтэй байгаа орноо ямар хэлээр ярьдаг,  цаг агаар, улс төр, эдийн засгийн хувьд ямар нөхцөл байдалтай байдаг зэргийг судлах хэрэгтэй.

 
АМS Bridge Blue группын Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олон

Дээрээс нь  ямар мэргэжлээр суралцах сонирхолтой байгаа билээ гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. Өөрийн сонирхолгүй, чадахгүй мэргэжлээ сонгож явснаас болоод санхүү болоод сэтгэл санааны маш том хохиролд орох тохиолдол байдаг.

Нөгөө талаас, гадаадад суралцахад нэг чухал хүчин зүйл бол мэдээж хэлний мэдлэг. Гадаадад сурна гэдэг нь өнөөдөр Монгол улсдаа суралцаж байгаагаас хоёр дахин илүү тархиа ажиллуулж, хичээлийг нь ойлгож, мэдлэг олж авна гэсэн үг шүү дээ.

Мөн манай залуус тухайн сургуульд өөрөө суралцана гэдэг бүрэн итгэлгүй байж тухайн сургуулиа сонгочихдог. Тэгэхээр өөрөө эхлээд суралцах бүрэн итгэлтэй болох хэрэгтэй байх нь.

Шууд гадаадад очингуут л хэл сурчихдаг, хичээлийг нь ойлгочихдог гэсэн ерөнхий ойлголт байдаг. Энэ бол худлаа. Учир нь гадны улс орнууд оюутан өөрөө хичээж байж л ямарваа нэг зүйлийг сурч, мэдлэг олж авна гэдэг ойлголттой байдаг.

Түүнээс биш Монголын уламжлалт сургалтын арга барилтай адил байнга хичээлээ хий, гэрийн даалгавараа хий гэх мэтээр араас нь хөөцөлдөөд байдаггүй, оюутан өөрөө хичээх ёстой гэдгийг хэлье.

- Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.160.93] 2017/11/23
Ийм байгууллагын ачаар мэдээлэл ихтэй болж бна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.93] 2017/11/23
Харин ч дуусашгүй их баялаг гадны орноос олж ирнэ. Тэнэг байхаа. Оюуны их баялаг тэтгэлэгээр эзэмшиж байгаа оюутнууд валют улсдаа оруулж байна. Тэнэг бхаа. Чадахгүй чавка юу гэнжө
0 | 0 Хариулах
Монгол [202.9.43.132] 2017/3/18
Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үзээ гэж буурлууд зүгээр ч нэг хэлээгүй дэгээ. Суусан цэцнээс явсан тэнэг ч гэж бий...
3 | 0 Хариулах
Зочин [103.26.194.113] 2017/3/15
Хэдэн оюутан зуучлалын агентлагууд гадагшаа хүн явахгүй бүр аргаа ядаад одоо бүр ийм гарчигтай юм нийтэлдэг болсон уу? Гадаад сурж ирээд ямар ч ялгаагүй бараг монголд сургуульд сураагүй хүмүүсээсээ арчаагүй амьтад ажлын байранд гардаг шдээ. Хүмүүс бас нэг үеээ бодвол гадаад гээд үхчих гээд байдгаа больсон нь сайшаалтай санагдаж байгаа. Ядаж л улсын эдийн засаг ийм хүнд хэцүү үед гадагшаа валюьт урсгахгүй байна гэдэг бидний эх орондоо оруулж буй хамгийн том тус дэм шүү. Би ч өөрөө гадаадад сургууль төгссөн хүн_ Үнэнийг хэлэхэд монголд зааж байгаа хичээлүүдээс доор байн уу гэхээс дээр байна гэж байхгүй юм билээ. Ядаж л миний сургалтын төлбөр гээд төлж байгаа мөнгө хэн нэгэн гадны шар толгойтын халаасанд орж байснаас монголын нэг сэхээтэн багшын халаасанд орж байсан дээр шүү. Залуусаа бид өөрсдийгөө л үнэлэхгүй юм бол гадны ямар ч хүн үнэлэхгүй шүү.
5 | 21 Хариулах
Зочин [139.5.218.57] 2017/3/15
Хачин юманд сурч ирчихээд, бусад бүх сургуулиудад хамаатуулж ярих хэрэг байх. Бичиж байгаагаас чинь үзвэл ер нь юу ч сурч ирээгүй хүн гэдэг нь илт байна. Хорвоо ертөнцөд өчнөөн олон сайн сургууль байдаг юм шд ээ.
22 | 0 Хариулах
mongolia [202.179.26.104] 2018/6/29
yaag unen...
0 | 0 Хариулах
[66.181.187.104] 2017/3/17
ene hvnd samar ug
0 | 0 Хариулах
Чи битгий хуц [139.5.216.170] 2018/6/29
Гадагшаа явж сурч ирчээд хамаг л сайхан боломжуудыг эдэлж жаргал үзсийн байж бусад залуу хүмүүс юу гэж хэлнэ гэнээ. Монголдоо сур монголдоо хөрөнгө оруул гэх гээд байна уу цаг үе ээ мэдэр монголд 4 жил төгсөөд өөрийгөө хөгжүүлсэн юм байхгүй УЛААН ДИПЛОМ авсан хүмүүс бүгд өөрсдийн дургүй мэргэжилээр сурсан аав ээждээ болон хараал идсэн хамаатан даа ад үзэгдэж тогтмол ажилтай мэргэжилтэй төстөй бол юуч хамаагүй хийж залуу үе насаа үрж хөгширч байна. Чиний сэтгэл өвддөггүй гэхэд бусад хүн буруу юм хэлж амьдрал д гай бол. Залуу хүүхдүүд залуу хүмүүс бүгд гадагшаа явж сурч ажил хийж үзээрэй өөрийнхөө хүссэн зүйлээрэй яваарай гадагшаа явсан хождог юм шүү. Битгий энэ хэдэн түрүүлж гадаад очоод ажил хийгээд олсон мөнгөөрөө бизнес хийсэн хүмүүсийн доорж ажил хийгээд нас битгий үр гуйж байна. Би хятад сургууль төгссөн надад хятад улстай холбоо тогтоож бизнес хийх боломжтой болсон энэ бүгдийг би хятад сургуульд сурч хэлийн үзсэнээр боломж нээгддэж байгаа юм. Одоогоор би америкт магистр сурч байна
0 | 0 Хариулах