• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Дулам: Монголчууд хөх ногоо ургаж, хөхөө шувуу донгодож эхлээгүй цагт 3 зүйлийг хориглодог байсан

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
 

Захиргааны хэргийн шүүх болон Монголын морин спорт уяачдын холбооны шаардлагыг үл хүндэтгэн “Дүнжингарав 2017”, Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо "Дэлтэй цэнхэрийн хурд", Говь-Алтай аймагт "Засагт ханы хурд" зэрэг морин уралдааныг тус тус зохион байгуулсан. Энэ нь олон нийтийн дунд багагүй маргаан дагуулаад байна.

Харин Монголчуудын дунд эртнээс нааш өвөл, хаврын цагт морь уралдуулж байсан түүхэн уламжлал байдаг эсэхийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дулам багшаас асууж, тодрууллаа.


Тэрбээр “1999 онд би судалгаа шинжилгээнийхээ ажлаар хуучин Сайнноёнхан аймгийн Сайн ноёны хошууны албат явсан Паламдорж гэдэг 80 гаруй нас сүүдэр зооглосон буурлаас сурвалжилж, тэмдэглэж авсан баримт бий.

Тэр хүн надад Монголчууд хөх ногоо ургаж, хөхөө шувуу донгодож эхлээгүй цагт хурдан морь уралдуулах, эсгий үүдээ гэр дээрээ тавих, дээлийг сугалдаргалах гэсэн гурван зүйлийг хориглодог байсан тухай хэлсэн юм. Энэ гурван зүйл тэнгэрийн үүд хаалттай байх цагт тэнгэр задраах, өөрөөр хэлбэл цаг агаарыг эвгүйцүүлнэ гэж үзэн хориглодог байж.

Тэгэхээр үүнээс үзэхэд ногоо ургахаас өмнө, морь малын хүч тэвээрэг аваагүй цагт морь уралдуулах нь угаас хориотой байсан юм шиг байгаа юм.

Харин хуучин цагт залуус Цагаан сараар айл, хамаатан саднаараа зочилж, золгуут хийхдээ тэр жилдээ хэн нь хийморьтой явахыг үзэх гэж айл саахалтын хооронд буюу богинохон зайд нэг удаа ухасхийж, хэнийх нь морь хурдан байгааг үздэг байсан.

Гэхдээ энэ бол томоохон уралдаантай адилгүй, тоглоом наадмын чанартай зүйл шүү дээ. Ийм зүйл л байсан. Түүнээс биш урт хөлийн уралдаан угаас өвөл, хаврын хахир хатуу цагт байгаагүй” хэмээн тайлбарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
75
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
bat [202.179.31.242] 2017/3/15
Momngoloos hulgailsan mongooroo turiibch zuzaarsan hulgaich bayn nertei teneguud oorsdoo tsol olgoh gej oboljin tejeesen moridooroo gaihuulj baigaa yamar ch ashiggui zuil dee hairan horongo mongo odoo ch shine jorlon barilaa gej uraldahaas busad ni yabagdaj baina daa hoorhii
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.30] 2017/3/15
ОДОО ЦАГТ ТҮРИЙВЧ ТОМТ ТЭРБУМТАНГУУД ӨВӨЛЖИНГӨӨ 50 САЯАР ТЭЖЭЭЛЭЭР БОРДОЖ БАЙНА. УНААЧ ХҮҮХДҮҮИЙН ХИЧЭЭЛ Л ХЭЦҮҮ
0 | 0 Хариулах
Зүч [103.26.194.66] 2017/3/15
Ар халхууд хүүхдээ адсаганы золиос болгож монголын нэрийг гутааж байна.ямар тэдэнд олигтой адсага ч байх биш. Хөөтэй хэдэн хар төлөг шиг юмнууд байдаг шдээ.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.42] 2017/3/15
Mongol xvvxedeer mori ynyylaxgvi,ylamjilal tasarlaa geed baigaa....Tegeed morio ogt ynaxaa boliod xyjaa mototsikil ynaj baigaa xvvxed zalyysaa yax bolj bnaa....
0 | 0 Хариулах
Зочин [45.117.34.5] 2017/3/14
ЗА ТА МИНЬ ТЭР ТЭНГЭР НЬ ТААЛДАГГҮЙ ГЭЖ БАЙНА ШҮҮ.
0 | 0 Хариулах
Jorj [115.94.104.76] 2017/3/14
Havar ovliin tsagaar mori urulduulj baidag teneg feodluud odoo oorsdondoo van tushmel noen fu geed tsol hergem ogchihmoor yum
1 | 0 Хариулах
Зочин [122.201.24.138] 2017/3/14
уяачдын холбооны тэргүүн уламжлал гэж дахин давтан хэлж их ууртай ярьж байна лээ.Нүүдэл шийдлээр.Ярианд нь үндэслэл судалгаа ч алга,логик утга ч алга.Ядаад ухаалаг,хол ойрыг эрэгцүүдэх чадвартай байх хэрэгтэй юм даа.Хүүхдийн эрх, амь насыг онцолж ярихгүй байна лээ.Харин уяачдад тал зассан зүйл их ярьсан
2 | 0 Хариулах
Зочин [66.181.164.47] 2017/3/14
Өвөө, эмээгээсээ ингэж л сонссон, цагаан сараар тэгж богино зайнд уралдахын бууна хаалга билээ нэг тийм утгатай нэрлэдэг байсан. Одоо ч тэгээд баян хүний зугаа л гаргадаг болждээ
0 | 0 Хариулах
зочин [66.181.184.136] 2017/3/14
Дулам гуайн хэлдэг үнэн яаж ч бодсон хөхөө өвлийн хүйтэнд хүүхэд морь зовоож зугаагаа гаргадаг буруу үйлдэл.
1 | 0 Хариулах
Зочин [103.9.90.195] 2017/3/14
ЭЛЭНЦГИЙН ЗАСАГТ ХАНЫ ХУРД БИСДАА ФЕОДАЛЫН НИЙГЭМРҮҮГЭЭ БУЦААД ОРООЧ
0 | 0 Хариулах
Би [45.117.34.8] 2017/3/14
Чи жаахан соёлтой бай бандиа.мөнгөтэй баячуудын зугаа гаргах гэж байгаа юм бол тэр холбоо нь мэргэжлийн морин уралдааныхаа тойруулгаа бариад жилийн дөрвөн улиралд зугаагаа гаргаж байхгүй юу. Одоогийн үнэтэй хүчтэй машинтай хамт уралддаг энэ уралдаан бол ард түмний биш, олигархуудын баярхал шүү дээ.
4 | 0 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/3/14
morinerdene.mn - Монголын Морин Спорт Уяачдын Холбооны вебсайт руу орж үзэхэд Дүнжингарав уралдааны хөтөлбөр нь байна, ММСУХ-ын ерөнхийлөгч М.Энхболд гуайн мэндчилгээ байна, Морины соёлын оргил хурдан морины уралдаан юм гэсэн байна, ХҮҮХЭД МОРИНООСОО БИТГИЙ УНААСАЙ гэсэн үг өгүүлбэр огтхон ч алга. Эцэст нь Монгол газар УНАГА бүхэн босоо төрөх болтугай гэжээ
0 | 0 Хариулах
Би [45.117.34.8] 2017/3/14
УБ аас гараагүй газрын наймаачингаар ХОЛБООГОО толгойлуулж байгаа баячуудын аархал МУын хуулийг уландаа гишгэж, ард түмний хүүхдүүдийн амь, эрүүл мэндээр тоглосоор л байна.
1 | 0 Хариулах
Зочин [182.160.36.17] 2017/3/14
Монголчууд малаа маллаж, морь уралдуулж байх нь Орос Хятадад ашигтай. Тэд хэзээ Монголыг Турк, Израйль, Норвеги шиг хүчтэй улс болохыг зөвшөөрөхгүй ;)
5 | 0 Хариулах
Mongol irgen [202.131.242.254] 2017/3/14
Бид Ардчилалын ачаар дуртай цагтаа морь уралдуулж хүний эрхээ эдэлж байна шүү дээ. Жил болгон 2 хүүхэд үхдэг гэсэн мэдээ бол худлаа мэдээ, ардчилалын ачаар манайд хүүхдийн эндэгдэл ТЭГ болсон байх шүү
1 | 21 Хариулах
Зочин [182.160.36.17] 2017/3/14
Чиний жаргал хэр удахыг харьяа!
3 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2017/3/14
Юуны чинь ардчилал.
2 | 0 Хариулах
zochin [202.131.228.164] 2017/3/14
yu vee, uyachdiin neg uu, guu yu? Mori uralduulakh geed bga bol uursduu unaj bai. uursdiinkh n khuukhed bish bolkhoor ardiin khuukhdiin ami khamaagui yu?
1 | 0 Хариулах
Би [45.117.34.8] 2017/3/14
Чи дүлий эсвэл, сохорчсон байснаа сая юм сонсдог бодоогүй юм бол маш олон хүүхэд тахир дутуу болж, амь насаа алдаж байгаа нь үнэн.
0 | 0 Хариулах
Togtox [202.9.43.214] 2017/3/14
Ямар улс төржих хэнээтэй мал вэ чи
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.138] 2017/3/14
Хүүхдийн гэмтэл эндэгдлийг судалсан баримт судалгаа таны гар дээр байна уу? Та ийм судалгааг хараа ч үгүй хүн учраас л ингэж шууд худал мэлзэж байна.
0 | 0 Хариулах
Зочин [223.38.62.247] 2017/3/15
202.131.242.254 Муу боовны үс минь тэр хараал идсэн ардчилалтайгаа далдраарай.
1 | 0 Хариулах
Зочин [103.10.197.10] 2017/3/14
2 талд нь өндөр хөгжсөн хүчтэй улс үндэстэн байна. Тэгсэн Монголчууд санаа амар Морь уралдуулсаарл... Энэ жаргал нь хэр удаан байх ч юм
0 | 0 Хариулах
Зочин [121.186.2.81] 2017/3/14
Байнгийн тэжээл идэж тариа тариулж байдаг мөнгөтэй нөхөдийн морь мал хавар уралдхаас жирийн малчид хавар морио уралдуулдаггүй юм.
10 | 1 Хариулах
Зочин [202.131.226.86] 2017/3/14
Тэр дотор чинь жирийн морьд байгаа шд, ер нь дийлэнх нь байгаадаа. Чи наад тэнгэрээсээ буу, талх хэдэн төгрөг өнөөдөр билээ?
3 | 3 Хариулах
Зочин [202.131.226.86] 2017/3/14
Өнөөдөр талх хэдэн төгрөг билээ?
2 | 0 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/3/14
Талхны үнийг ХАС-ын Ганхуягаас асуу
0 | 0 Хариулах
Зочин [203.91.119.154] 2017/3/14
yostoi doo
0 | 0 Хариулах
Зочин [103.254.120.84] 2017/3/14
Хөдөө очиж энэ мэтийг мэдчээд хэлмээр юм хөдөө орон нутагт хавар морь уралддаг шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [112.207.24.219] 2017/3/14
ай даа зүйтэй. чоно хөөж алдаг энэ тэр бол хужаа шүү
0 | 0 Хариулах
Зочин [185.182.81.2] 2017/3/14
Нүүдэлчин үндэстэн мөхдөг жамтай. Нүүдэлчид хот байгуулдаггүй өв соёл түүхээ бичиж хамгаалж хадгалж чададгүй, үйлдвэр эдийн засаг хөгжидөггүй, буу зэвсгээч хийж чадахгүйн улмаас Орос Манж Хятадад эзлэгдсэн түүхтэй. Халимаг Ойрд, Буриад Тува, Өвөрмонгол бүгд харийн идэш болсон.
10 | 2 Хариулах
Зочин [183.177.109.38] 2017/3/14
ёстой сайхан хариулт байна. ёс заншил, соёл уламжлалаа мэддэггүй, хүндэлдэггүй, харь сэтгэлтэй хүмүүс томоор бичээд гэртээ хадгал, үр хүүхдүүддээ цээжлүүл
3 | 0 Хариулах
Миеэгээс асууж бна [122.201.21.213] 2017/3/14
Хууль зөчсөн иргэн яадаг юм бэ? Хариулаад өгөөч, мэлгэр ээ!
0 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2017/3/14
Хоёр нүд нь хоёр тийшээгээ харцан сууж л байгаа шдээ
2 | 0 Хариулах
Зочин [106.37.96.89] 2017/3/14
Менгетэй бол яах ч vгvй! Маадгар амьдарна
0 | 0 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/3/14
Энгийн логикоор бодоход хахир хүйтэнд мал зовоон уралдуулж, хүүхдээр наадна гэдэг чинь цэвдэг сэтгэл шүү дээ.
11 | 0 Хариулах
Зочин [202.70.37.2] 2017/3/14
M.Enhbold chin mgl bish shdee :)
2 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2017/3/14
Монголд амьдардаг дотор газрын нөхдүүд мань М.Энхболдыг "ах" гээд үхэлдээд байдаг юм байна лээ. Лав л охиных нь хурим найранд нижгээд "дүү" нар нь цугласан гэж сонсогддог.
1 | 0 Хариулах
зочин [202.170.80.25] 2017/3/14
Уг нь Төв аймгийн угшилтай гээд л байдаг. Ойлгохгүй юм дөө... Гэхдээ хамгийн чухал нь өвөл хальтаргаа гулгаатай, хүйтэн жавартайд хүүхдийг морин дээр хол уралдуулна гэдэг үнэхээр САДИСТ үйлдэл мөн. Морины эзэд машиныхаа цонхыг онгойлгоод толгойгоо цухуйлгаад 5 км явах уу???
7 | 1 Хариулах