Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

ММСУХ-ны шаардлагаас үл хамаарч хаврын бүсийн уралдаан боллоо

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Захиргааны хэргийн шүүх болон Монголын морин спорт уяачдын холбооны шаардлагыг үл хүндэтгэн "Дэлтэй цэнхэрийн хурд" Хөвсгөл аймгийн Мөрөн хотно, "Засагт ханы хурд" Говь-Алтай аймагт ийнхүү боллоо. 

Уг уралдаан нь их нас, азарга, соёолон, эрлийз дээд нас гэсэн дөрвөн ангилалаар зохиогдож байна. "Дэлтэй цэнхэрийн хурд" наадмыг зохион байгуулагчид уг уралдааныг Засгийн газрын тогтоолын дагуу хийж байгаа уралдаан биш, жил болгон Хөвсгөл аймгаас уламжлал болгон зохион байгуулдаг учир уламжлалынхаа дагуу зохион байгуулж байгаа гэж тайлбарлажээ. 

Говь-Алтай аймгийн "Засагт ханы хурд" уралдааныг зохион байгуулагчид ч энэ уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг учир уламжлалынхаа дагуу зохион байгуулж байгаа гэж тайлбарласан байна.

Дашрамд сануулахад Монголын морин спорт уяачдын холбоо өнгөрөгч баасан гаригт Хөвсгөл болон Говь-Алтай аймагт зохион байгуулах хаврын морин уралдааныг хойшлуулах шаардлага гаргасан ч Хөвсгөл аймагт мэргэжлийн холбооны шаардлагыг үл харгалзан ийнхүү уралдаан зохион байгууллаа.