Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Малайз улс Хойд Солонгосын иргэдийг хариу барьцааллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Малайзийн ерөнхий сайд Нажиб Разак

Өнөөдөр Хойд Солонгосын гадаад хэргийн яам тус улсад байгаа Малайзийн иргэдийг хилээр гарч явахыг түр хориглож байгаагаа зарласан нь Ким Жон Намын аллагын хэргийг бүрэн шийдэгдэх хүртэл гэсэн нөхцөлтэй байлаа.

Тэгвэл үүний дараа Малайзийн ерөнхий сайд Нажиб Разак “манай иргэдийг барьцаалсан явдал нь жигшүүртэй хэрэг” гэж мэдэгдээд Хойд Солонгос дахь иргэдийнхээ аюулгүй байдлыг хангагдах хүртэл Малайзад байгаа Хойд Солонгосын иргэдийг хилээр гаргахгүй байх үүргийг цагдаагийн газартаа үүрэг болгожээ.

Өнгөрсөн сарын дундуур гарсан аллагын хэргийг шалгаж байгаа Малайзийн цагдаа Хойд Солонгосын долоон иргэнийг хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж эхэлсэн нь Пьёньяныг бухимдуулсан юм.

Одоогоор эдний хоёр нь Куала Лумпур дахь элчин сайдын яамандаа нуугдаж байгаа гэж цагдаагийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Хойд Солонгосын элчин сайдын яам эдгээр хоёр хүнийг гаргаж өгөх цагдаагийн хүсэлтийг хүлээж аваагүй юм.

Малайзийн төрийн мэдээллийн сувгийн дамжуулснаар Хойд Солонгост нийт есөн малайз хүн байгаагийн гурав нь элчингийн ажилтан, зургаа нь тэдний гэр бүлийн хүмүүс байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian