Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос өөрийн нутагт байгаа Малайзийн иргэдийг барьцааллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын дэглэм өөрийн нутагт байгаа Малайзийн бүх иргэнийг гарч явахыг хориглосныг төрийн төв мэдээллийн суваг өнөөдөр зарлалаа.

Өөрөөр хэлбэл Пьёньян Малайзийн иргэдийг барьцаалсан явдал болж байна.

“Малайзад болж байгаа хэрэг явдал бүрэн шийдвэрлэгдэх хүртэл БНАСАУ-д байгаа Малайзийн бүх иргэнийг тус улсаас гарч явахыг түр хугацаагаар хориглож байна” гэж Хойд Солонгосын гадаад явдлын яамны мэдэгдэлд дурдсаныг KCNA (Korea Central News Agency) мэдээллээ.

Өнгөрсөн сарын дундуур Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын амийг Куала Лумпурын олон улсын нисэх буудалд хорлосон хэрэг гарснаар хоёр орны хоорондын харилцаа муудаж эхэлсэн юм.

Өчигдөр Куала Лумпурт суух Хойд Солонгосын элчин сайдыг Малайзаас албадан гаргасан ба үүний хариуд Пьёньян ийм алхам хийж байна.

 

Эх сурвалж: KCNA, South China Morning Post