VR (Virtual Reality) буюу бодит байдлыг хиймлээр бүрдүүлэх технологийг ирээдүйд хүмүүс өдөр тутмын амьдралдаа өргөнөөр хэрэглэнэ гэж үздэг.
Тиймээс томоохон технологийн компаниуд энэ чиглэлд судалгаа, туршилт тасралтгүй хийж, ихээхэн мөнгө зарцуулж байгаа.
Харин манай өмнөд хөршийн иргэд VR технологийг хагас гар аргаар түрүүлэн нэвтрүүлж эхэлсэн байна. Саяхан Японы ToyChan блогт Хятадын нэгэн VR үйлчилгээний дүрс бичлэгийг үзүүлжээ. Энд үзүүлснээр галзуу хулганаар давхих мэдрэмжийг хиймлээр үзүүлэхдээ үйлчлүүлэгчид VR төхөөрөмжийг зүүлгэсэн боловч нэгэн ажилтан давхар гараар дэмжин хөдөлгөж байгааг харуулсан байна.
Энэ нь хэдийгээр тийм боловсронгуй арга биш боловч үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байгаа бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!