Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар хаяанд ирлээ. Айл бүр идээ будаа, бэлэг сэлтээ базааж, баярын уур амьсгал хаа сайгүй оржээ. Зөвхөн сар шинийн баяр гэлтгүй иргэд өдөр тутмынхаа хүнсний хэрэглээнд бууз, банш авч хэрэглэдэг билээ
Энэ жилийн сар шинийн баяр цаг агаарын хувьд урьд өмнөх жилүүдээс хамаагүй дулаан нөхцөлд болох учир айл өрхүүд маань бууз хадгалалт дээр ихэд санаа зовж байна. Өдөр бүр цаг наргүй хөдөлмөрлөж, зав муутай байдаг хүмүүс сүүлийн үед үйлдвэрийн бэлэн бууз худалдан авах нь олширчээ.
Гэхдээ 100 хувь гар аргаар хийсэн, тодруулбал бүх махыг нь гараар татсан бууз, банш төдийлөн олон байхгүй бөгөөд ихэнх бууз, баншны үйлдвэрүүд махаа машиндаж бэлтгэн худалдаалдаг. Харин ‘’Maкс Хүнс XXK’’-н зүгээс өөрийн мах боловсруулах цехнээсээ 100% гараар татсан махтай бууз, банш худалдаалж байна. Гараар татсан мах яг л амтаа хадгалж чаддаг, эрүүл мэндийн хувьд ч шим тэжээлтэй байдаг бөгөөд машинаар татсан буузны махнаас хамаагүй шүүслэг амттай байдаг билээ.
Бууз гэдэг хүндэтгэлийн хоол шүү дээ. Бид энэ хүндэтгэлийн хоолыг яг л гэрийн сайхан амтаар нь хэрэглэгчдэд хүргэхийг зорин худалдаанд гаргаж байна.
Нэмэлт мэдээлэл өгөхөд бид хонины махтай болон үхрийн махтай өөхтэй, өөхгүй гэх мэт олон нэр төрлөөр худалдаалагдаж байгааг дуулгахад таатай байна.
Холбогдох утас: 77771212, 88077263
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!