Монголын сагсан бөмбөгийн холбооны 18 дахь удаагийн НИССАН ДЭЭД ЛИГ маргааш албан ёсоор эхлэх гэж байна.
Лигийг НИССАН МОТОРС компани ивээн тэтгэж тэргүүн багийг 50 сая төгрөгөөр урамшуулах аж.
Хоёр тусдаа үйл ажиллагаа явуулж буй МСБХ, МҮСБХолбоодууд нэгдэн нийлж чадсангүй, мөн лигийн аварга Харцагууд баг оролцохгүй нь тодорхой болжээ.
Лигт зургаан баг дөрвөн сарын турш өрсөлдөж аваргаа тодруулна.
Нээлтийн тоглолт маргааш 18 цагаас SBL Хасын хүлэгүүд – Дархан Гарьд багуудаар эхэлж Хан-Уул Хангарьд – Этүгэн Ирвэсүүд 20 цагаас тоглох хуваарь гарчээ.
Холбооны зүгээс энэ жил хэд хэдэн томоохон зорилт тавин ажиллаж байгаагаас дурдвал спортын ордны шал, шийд зэргийг дэлхийн стандартаар бүрэн солих асуудал яригдаж байгаа бөгөөд заримыг лигийн тэмцээний дундуур шийдэхээр төлөвлөжээ. Түүнчлэн лиг анх удаа холбооны албан ёсны логотой бөмбөгөөр явагдана. Монголын сагсан бөмбөгийн холбооны логотой Molten брэндийн бөмбөг ирэх III дугаар сараас нийлүүлэгдэнэ.
Харин багт байх гадаад тоглогчийн тоог нэг багт хоёроос илүүгүй байхаар зохицуулалт хийгдсэн байна.
Үзэгчдэд зориулж тоглолтын мэдээллийг FIBA –гийн статистик хөтөлдөг програмаар харуулахад бэлэн болсон. Ингэснээр аль тоглогч үр дүнтэй тоглолт үзүүлж буйг тухай бүрт онлайнаар хараад явах боломжоор хангагдана. Мөн спортын төв ордонд бүрэн статистик мэдээлэл харуулах электрон самбар суурилагдсан.
Лигийн тоглолтуудыг HTV телевизээр шууд дамжуулан үзүүлнэ. Уг телевиз нь
Тоглолтын тасалбар уламжлал ёсоор 3,000 төгрөгөөр зарагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!