Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

ОУХМ Ж.Гантөгс түүхэн медалийн эзэн боллоо

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 2
iKon.MN
ОУХМ Ж.Гантөгс

Тайваний Тайпэй хотноо өнөөдөр дуусч буй байт харвааны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчин ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртлээ.

Энэ нь Монгол улсын түүхэнд хувийн харваанд Азийн аваргаас авч буй анхны мөнгөн медаль гэдгээрээ онцлогтой аж.

Насанд хүрэгчдийн тэмцээнтэй хамтатган өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Залуучуудын олимпид оролцох эрхийн тэмцээн болсон юм. Энэхүү тэмцээний охидын рекурв (60 метр) төрөлд өрсөлдсөн “Хангарьд” клубын тамирчин, спортын дэд мастер Ч.Оюунтунгалаг хүрэл медаль хүртсэн юм.