30-н жилийн ойн тоглолтоороо фэнүүдийнхээ цангааг тайлсан поп хатагтай Б.Сарантуяа “Аргагүй амраг”-аараа ахин уулзахаар зэхэж байна.
Хамгийн гол нь 20-н жилийн өмнө Монголын рок попт тэсрэлт хийсэн “Аргагүй амраг” цомогт этник ардын дуунуудаас гадна Поп хатагтайн “Хайрын бурхан”, “ Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсанаараа тухайн цаг үедээ ч хэн дуртай нь олж авч чадаагүй нандин эд байсан.
Тиймдээ ч 20-н жилийн дараа ийн хав дарсан хачин сайхан “жоор”-оо задалж байгаа сургаар нь Монголын рок попынхон, үнэнч фэнүүд нь ч Б.Сараад талархаж байгаа.
“Аргагүй амраг” тоглолтонд Өвөрмонголын нэрт дуучин С.Тэнгэр урилгаар оролцож, “Зөвхөн Сараатай л дуулна” гэж “Монгол тулгатны зуун эрхэм”-д ам гарснаараа “Зүүдний говь” дууг хамтран дуулахаар ирж байгаа юм байна. Товчхондоо ар, өвөр Монголын алдартай хоёр дуучинг хамтад нь сонсох алтан боломж цор ганцхан удаа тохиох нь.
Энэ дашрамд нэг зүйлийг зориуд тодруулахад, Corporate convention center концертын танхим нь аль ч талаас нь үзсэн урдаас нь харж үзэж буй мэт засалтай бөгөөд та бүхэн хайртай дуучныхаа тоглолтыг сэтгэл хангалуун үзэх боломжтой. Билетийн үнэ 50-70-н мянган төгрөг бөгөөд цөөн үлджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!