Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн дууллын золтой гэдэг үгийг азтай эсвэл цогтой хэмээн солихыг хүслээ

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

"Эх нутаг, хүн зоноо хамгаалъя" ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэн төрийн дууллын нэг үгийг солих болон төрийн далбаан дээрх сүлдийг буруу дүрсэлж хэрэглэх явдал түгээмэл байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсын төрийн дууллын дөрөвдүгээр бадгийн эхний мөрний золтой гэдэг үгийг "Азтай" гэдэг үгээр сийрүүлэн эмхэтгэж солиулахыг хүсч байна. Золтой гэдэг үг нь утгын сонсголоороо чихнээ билэггүй сонсогдож буй. 

Золтой гэдэг үгийн "Зол" нь тунчиг ядмагхан, мөчидхөн гэдэг утга санаа илэрхийлж байна.

Золгүй, азгүй, зол завшаан, зол муудах өчүүхэн тохиолдлоос арай чүү гарах, золигт мордуулах /хиймэл золигийн амьд хүнийг цөлөх, өмгөөлж буй хүний оронд өөр хүнийг хохироох/, тоглоом наадамд-"Муу золигт хожигдчихлоо шүү", хууч золионы юм-золиос өвчний хүнд дохиолдсон гай барцадыг зайлуулан золиосонд явуулах гэж гурилаар хүн хийн хувцаслаж, ламаар ном уншуулан хаях нь шашны зан үйл.

Золиглох /үйл үг/ Бусдыг золигт гаргах, золионы юм болгох, золиос, золиослох, Золих /үйл үг/ нэг юмыг өөр юмаар төлөөлүүлж солих, дамж лан зээлсэн өрөө төлж дуусаад дамжлан тавьсан юмаа эргүүлэн авах, ялаа эдлэхийн оронд эд мөнгө харгуулан өгч ялаа золих Монгол Улс асар их баялагтай газар нутагтай үүнийхээ дагуу гадаадын шуналтай их гүрнүүдийн золиос болж чадан ядан бидэрч оршиж байна.

Энэ утгаараа Монгол Улс минь газар шороо хүн ардтайгаа хамт дамжлан зээлэнд ороод зээлээс зээл дамнан амьдраад байгаа юм шиг санагдах боллоо.

Ер нь зар сурталчилгаанд ч гэсэн "Золтой үйлчлүүлэгч, хэрэглэгч таныг золтой сугалаат худалдаандаа ирж, худалдан авалт хийж золтой үйлчлүүлэгч болохын тулд урьж байна" гэдэггүй. 

Ямар нэгэн аз таараад мөнгө олсон ч "Золоор мөнгө оллоо" гэдэггүй байх аа. Төрийн дууллаа нандигнан сонсож Золтой гэдэг үгийг бүгд даяараа азтай эсвэл цогтой гэдэг 1960-1991 он хүртэл дуулагдаж ирсэн цогтой гэдэг үгээр солих шаардлагатай байна" хэмээн ярилаа.

Тэрбээр Золтой гэдэг үгийг солих хүсэлтээ УИХ-ын гишүүд болон холбогдох албаныханд хүргүүлж байгаа ажээ.

Мөн манайхан баяр ёслолын үеэр төрийн далбаагаа хүндэтгэн хэрэглэх нь нэмэгдэж байгаа ч БНХАУ-аас арга билэг нь нар буруу, галыг буруу дүрсэлсэн гэх мэт дүрслэлийн алдаатай далбаа их орж ирж байгааг анхаарч, зөв дүрслэлтэй туг, далбаа хэрэглэхийг уриаллаа.