ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжим Бүжгийн Коллеж консерватур болох хүсэлтээ үе, үеийн Засгийн газар, сайд нарт уламжилж байжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежид зочиллоо.

Тэрбээр энэ онд түүхт 80 жилийн ойтойгоо золгож буй тус сургуулийн хамт олонтой уулзаж, ярилцсан юм.  

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнгөрсөн онд ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Хөгжим бүжгийн коллежийг консерватур болгох асуудлыг шийдвэрлэсэн билээ. Улмаар Хөгжим бүжгийн коллежийг консерватур болгох асуудлаар санал, солилцож, багш, ажилчдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонссон юм. Хөгжим бүжгийн коллеж 20 орчим жил консерватур болох хүсэлтээ үе, үеийн Засгийн газар, сайд нарт уламжилж ирсэн ч бодит ажил хэрэг болгож чадаагүй аж.

Харин тэдний энэхүү  хүсэл өнөөдөр ийнхүү биелэлээ олж, Монгол Улсын мэргэжлийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байгаагаа тус сургуулийн хамт олон БСШУС-ын сайдад илэрхийллээ.

Ирэх хоёрдугаар сард ОХУ-ын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирэх бөгөөд энэ үеэр Хөгжим бүжгийн коллеж дээр ажиллаж, сургалтын хөтөлбөр, агуулга, шаардагдах техник хэрэгсэл, хөгжим, тоног төхөөрөмжийн талаар судалгаа хийх юм.

Уулзалтад БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Ичинхорлоо, Хөгжим бүжгийн коллежийн захирлын үүрэг гүйцэтгэгч, түүхийн ухааны доктор, урлаг судлаач Х.Саранчимэг нарын холбогдох албаны хүмүүс оролцов.

 

 


Дашрамд дурдахад, С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар  тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байжээ.

Улмаар  хэд, хэдэн удаа нэрээ өөрчилсний эцэст Монгол Улсын  Гэгээрлийн яамны сайдын 1996 оны арваннэгдүгээр сарын 12-ны  өдрийн №126 тоот тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж” хэмээн нэрлэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [50.253.29.25] 2017/1/8
Сайхан л байна ш дээ, баяр хургье
0 | 0 Хариулах
Мэнд амор [66.181.191.87] 2017/1/7
Сайн бүжигчин дуучин хөгжимчин урлаг судлаач бас тамирчин болоход 4жил багадна 4-6 настайгаас нь эхлэж сургаад дэлхийд гарга юу ч үйлдвэрлэж чадахгүй улс чинь ядаж дуулж бүжиглэж барилдаж уралдаж хоолоо олсон нь дээр юм байна
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.164] 2017/1/7
Хэнд хэрэгтэй юм сайн дуучин тамирчин
0 | 0 Хариулах
Мэнд амор [66.181.191.87] 2017/1/7
Сайн байна хүүхдийг урлагт л сурга хүн болж төлөвшихэд нь урлаг дээд зэргээр туслана монголчууд авьяастай
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.164] 2017/1/7
Суис бхд бас нэг их сургуулийн хэрэг бнуу Ер нь дуулж хуурдахад 4 жил сураад бхдаа яадгийн хахаха
0 | 1 Хариулах
зочин [202.21.106.104] 2017/1/6
Сэтгүүлч минь мэдээ бичих гэж байгаа бол сайхан монгол хэлээрээ бич. Жоохон ч гэсэн юм уншиж байж бичиж байгаач. Мэдэхгүй байж гадаадаар буруу бичих хэрэггүй. Консерватория гэдэг чинь монголоор хөгжмийн дээд сургууль.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [183.81.169.59] 2017/1/6
ТЭГВЭЛ СУИС ХЭРЭГГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНА. ТЭР НЬ Ч ДЭЭР ДЭЭ. СУИС-ИЙН ЗАХИРАЛ Э.СОНИНТОГОСООС ХУРДАН САЛАХ ЮМСАН ГЭЖ БАГШ НАРЫН 90% НЬ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА. БАТСУУРЬ САЙД АА !!!!!!!
0 | 0 Хариулах
Unshigch [202.9.41.121] 2017/1/6
Консерватур гэж юу гэсэн үг вэ? ккк
4 | 0 Хариулах
sain uu [202.21.117.190] 2017/1/7
Ih surguuli bolno gesen ug l dee. Saihan medee baina!
0 | 0 Хариулах