ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний бие дотор ШИНЭ ЭРХТЭН байгааг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хүний бие дотор нэгэн эрхтэн нууцлагдмал байдалтай байсныг эрдэмтэд илрүүлж, шинээр бүртгэсэн байна.

Чацархай (mesentery) гэж нэрлэдэг энэ хэсгийг өмнө нь хоол боловсруулах системийн дотор оршдог тархмал олон хэсгүүд гэж үздэг байжээ.

Харин саяхан эднийг үргэлжилсэн цул эрхтэн болохыг тогтоосон байна. Яг ямар үүрэгтэй эрхтэн болохыг тодорхойлоогүй байгаа ч энэ нь шинжлэх ухаанд шинэ салбар болж нээгдэж байгааг анх илрүүлсэн Лимерикийн Анагаах ухааны Их сургуулийн судлаач Кэлвин Коффэй онцолжээ.

“Бид одоогоор анатоми, бүтцийг нь нээгээд байна. Дараагийн алхам бол үүргийг нь тодруулах. Хэрвээ ямар үүрэгтэйг нь мэдвэл ямар өвчлөл үүсгэдгийг мэдэж болно” гэж тэр хэлж байна.

Судалгааны тайлан анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтлэгджээ. Ингэснээр анагаах ухаанаар суралцаж буй оюутнуудад чацархайг бие даасан эрхтэн гэж заах юм.

Дэлхийн хамгийн алдартай анагаахын сурах бичиг гэгддэг Gray’s Anatomy үүнийг шинээр бүртгэсэн байна.

Чацархайг анх 1508 онд Леонардо да Винчи эрхтэн гэж тодорхойлж байсан ч өнгөрсөн хэдэн зууны турш үгүйсгэсээр ирсэн аж.

Ингэснээр хүний эрхтний тоо 78-аас 79 болон нэмэгдэж байна. Эдгээр эрхтнүүдээс зүрх, тархи, элэг, уушги, бөөрийг хүний эрүүл мэндэд нөлөөтэй чухал таван эрхтэнд тооцдог юм.

 

Эх сурвалж: Independent

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
98
Зураг
ГАЙХМААР
14
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.119.102] 2017/1/6
Чацархай пэлхий даяар мэддэггүй, ганцхан монголчууд л мэддэг байсан чинь сая англичууд хүнд чацархай гэж байдаг юм байна гэж анхудаа мэджээ. Гэтэл үүнийг монголчууд сая жилийн өмнөөс мэддэг байсан боловч ичээд ч юм уу яагаад ч юм англичуудад хэлж өгсөнгүй. Уг нь үүнийгээ монголчууд түрүүлж патентлуулаад Гиннесийн номонд бүртгүүлчих ёстой баЙЖЭЭ. Үүний гол буруутан нь төр засаг, ялангуяа Эрүүл мэндийн яам, Хөдөө аж ахуйн яам, Боловсролын яам юмаа.
7 | 0 Хариулах
Зочин [182.160.7.93] 2017/1/4
Монголчууд бүртгүүлэхээ мэдэхгүй байсан юм байна Түүнээс биш би лав багаасаа мэддэг байсан
4 | 0 Хариулах
isis [66.181.191.84] 2017/1/4
чацархай өөрөө мэдэмхий тэнэг болгодог эрхтэн шт
10 | 0 Хариулах
Zochin [175.223.31.52] 2017/1/4
Ene niitlelee oilgoj unshdag ch boloosoi zarim humuus...dairaad baih yum sonin yumaa lol
0 | 0 Хариулах
zochin [103.229.121.29] 2017/1/4
OILGOJ UNSHAACHEE.ZVGEERL TARHMAL HESEG GEDEG BSAN BOL,BIY DAASAN ERHTEN BH NI BNASHDEE.CHATSARHAIG OLJ NEESEN YUM ALGA
0 | 0 Хариулах
Зочин [182.160.6.79] 2017/1/4
Үүрэг нь аль хэдийн судлагдсан
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.43] 2017/1/4
509 жил үгүйсгэгджээ, хөөрхий.
5 | 0 Хариулах
Зочин [122.201.21.119] 2017/1/5
Хөөрхий муу чацархайгаа өрөвдчлөө
6 | 0 Хариулах
Зочин [202.131.246.180] 2017/1/4
юу яриад байгаан бэ. Манай Монголчууд угаасаа чацархайг мэддэг биз дээ.
3 | 3 Хариулах
Зочин [180.49.27.20] 2017/1/4
тэгээд батлах нь яасын?!
36 | 1 Хариулах
Зочин [112.72.11.103] 2017/1/4
haha
3 | 0 Хариулах
Зочин [202.55.191.42] 2017/1/4
Тийм зав байгаагүй онцын нөлөөгүй учир.Байлдаад авилгал аваад яаж баяжих вэ хаан болох вэ гэж бодоод ерөөсөө батлаж амжаагүй
6 | 0 Хариулах
Зочин [202.9.41.147] 2017/1/4
Монголын ардын эмчилгээнд аль эрт л мэддэг байсан шүү дээ манайх дэлхийн түвшинд мэдлэгээ гайхуулахгүй юмаа.
16 | 1 Хариулах
Зочин [43.228.128.186] 2017/1/4
Манайд шинэ юм гэж байхгүй. Бүхнийг манай өвөг дээдэс аль эрт мэддэг байсан юм за юу
10 | 0 Хариулах
Зочин [202.70.46.235] 2017/1/4
Байдаг байдгүй тухай маргаан бишээ. Шинжлэх ухаанд яаж бүртгэх вээ л гэдэг бна. Маниуст тэр ШУ хамаагүй тэрийг бид зохиогоогүй зүгээр л хэрэглдэг.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.187.14] 2017/1/4
chi medehgui erhtenee Чацархай gej nerleh vv
1 | 0 Хариулах
Зочин [150.129.140.71] 2017/1/5
Бүр хэрэглэдэг ч үгүй болсон шдээ, удаж байна, кккк
1 | 0 Хариулах
Зочин [202.180.218.38] 2017/1/4
1508 ond
2 | 0 Хариулах