Британий поп дуучин Жорж Майкл 53 насандаа таалал төгссөнийг түүний хэвлэлийн төлөөлөгч Ням гарагт зарлажээ.
Дуучныг “өөрийн гэртээ тайван замаар таалал төгссөнийг” мэдэгдэлд өгүүлсэн байна. Түүнд ямар нэг өвчин байгаагүй. Цагдаа нар түүний үхэлд ямар нэг сэжигтэй зүйл олоогүй гэжээ.
Мөн гэр бүлийнхний хүсэлтээр үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг баярын энэ үеэр өгөхгүй байхаар шийдсэн байна. Жорж Майкл 1963 онд төрсөн, 1980-аад оны эхээр “Wham!” нэртэй поп хамтлагт дуулж анх алдаршсан бөгөөд сүүлд хэд хэдэн соло цомог гаргасан нь хоёр ч удаагийн Грэммийн шагнал хүртэж байв. Анхны соло цомог нь 1987 онд “Faith” нэртэйгээр гарч 20 сая гаруй хувь борлогдсон байна.
Ийнхүү “Last Christmas” дуугаараа жил бүрийн Зул сарын баярыг хөглөдөг байсан дуучин “сүүлийн Зул сарын баярын өдрөө” бурхны оронд заларчээ.
Эх сурвалж: Business Insider, Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!