Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд ХОЁР КОМПАНИД үнэт цаас гаргах зөвшөөрөл олгожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан орон сууцны 8 хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж, “МИК ОССК” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу “МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-уудад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олголоо.

Тусгай зориулалтын компаниудад зөвшөөрөл олгосонтой холбогдуулан “МИК актив арав” ХХК-ийн гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 20 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,030,173 ширхэг, “МИК актив арван нэг” ХХК-ийн 709,007 ширхэг баталгаат үнэт цаасыг тус тус бүртгэв.

Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг СЗХ бүртгэснээр энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх боломж бүрдэж буй юм.

Компаниудад тусгай зөвшөөрөл олгож, үнэт цааснуудыг бүртгэсэнтэй холбогдуулан хууль, журам, дүрмээр хүлээсэн үүрэг хариуцлагаа цаг тухайд нь бүрэн биелүүлж, хөрөнгө оруулагчид, харилцагчдын эрх ашгийг хамгаалж, ил тод байдлыг хангаж ажиллахыг “МИК ОССК” ХХК болон “МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-уудад үүрэг болголоо.

Хуралдаанаас анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч банкууд, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд тавьж буй хяналт шалгалтынхаа тайлан, мэдээлийг Монголбанктай харилцан солилцож, хамтран ажиллахаар боллоо.

“МИК ОССК” ХХК өмнө нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийг багцлан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилго бүхий тусгай зориулалтын 9 компанийг үүсгэн байгуулаад байсан юм.

“МИК ОССК” ХХК-ийн энэ оны гуравдугаар улирлын байдлаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны дүн:

ТЗК-ийн нэр

Үнэт цаасыг бүртгэсэн огноо

Гаргасан үнэт цаасны дүн /тэрбум.төг/

Зээлдэгчдийн тоо

1

“МИК Актив нэг” ХХК

2013.12.16

322.90

7,853

2

“МИК Актив хоёр” ХХК

2014.06.25

222.05

5,898

3

“МИК Актив гурав” ХХК

2014.10.21

324.60

7,059

4

“МИК Актив дөрөв” ХХК

2015.01.14

452.28

9,961

5

“МИК Актив тав” ХХК

2015.05.20

294.34

5,997

6

“МИК Актив зургаа” ХХК

2015.08.05

261.70

5,277

7

“МИК Актив долоо” ХХК

2015.11.23

293.86

5,453

8

“МИК Актив найм” ХХК

2016.01.20

186.33

3,311

9

“МИК Актив ес ” ХХК

2016.04.06

106.14

1,726

Нийт

 

2,464.21

52,535

 

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо