• 6 сарын 16, Даваа
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

П.Цагаан: Би АН-ын даргын сунгаанд оролцохгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан АН-ын шинэчлэлийн ажилд зүтгэхийн тулд үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. 

Түүнийг намын даргын сунгаанд оролцох нь гэсэн таамаг аль хэдийнэ тараад байсан юм. Гэвч тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан АН-ын даргын сунгаанд оролцохоос татгалзаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.  

П.Цагаан “Би АН-ын гишүүн хувьд, намаа шинэчлэх чин хүслээр 7,000 км аялаж, 1,300 гаруй гишүүнтэй уулзсаны хувьд, намаа шинэчилсэн шиг шинэчилэх төсөл, санаачилга боловсруулсны хувьд АН-ын 6-р Их хурлын дараа арга буюу та бүхэндээ хандаж байна. 

АН ялагдлынхаа шалтгааныг оношилсонгүй. Оношлохгүй бол яаж эмчлэгдэхэв дээ. Ийм үр дүнгүй хурал болоход АН-ын эгэл жирийн гишүүд ямар ч буруугүй. Харин гишүүдээ талцуулж, намаа тамирдуулж, хор хутгаж, нүхээ малтсан хэдэн фракцын дарга нарын түмэн буруу гэж үзэж байна. 

Манай дарга нарт ёс зүй, зарчим гэж байна уу. Намын удирдлагаас намаа ялагдуулсан бурууг хүлээсэн хүн байна уу. Байхгүй
Миний бие намын гишүүдийн санал, хүсэлт, олон талын судалгаанд суурилж, АН-ыг шинэчлэх зарчмын олон санал, санаачилга гаргасан. Харин шинэчилсэн дүр эсгэгчид ойлгосон хэмжээгээрээ, эсвэл таалагдсан саналыг шүүрэн авч, нүглийн нүдийг гурилаар хуурлаа

Ажил нь гацдаггүй, байнгын ажиллагаатай, байнга шинэчлэгддэг, хариуцлагатай, ил тод АН-тай болох гишүүдийн захиалгыг замхрууллаа. Намын гишүүд нь намынхаа даргыг сонсох ардчилсан санаачилгыг маань ч холион бантан болгочихлоо. Намын гишүүн таны даргыгаа сонгох эрхийг хасчихсан. Зөвхөн татвар төлсөн гишүүн сонгох эрхтэй.  

Хот, орон нутагт хаана ч намын гишүүдийн 10 хүрэхгүй хувь нь татвараа төлдөг. Татвар төлдөг хэсэг намын нийт гишүүдийг бүрэн төлөөлж чадахгүй. Намын гишүүдийнхээ дийлэнх олонхын саналыг орхигдуулсан ийм сунгаа бол ёс зүйгүй явдал гэж бодож байна.  

Ийм учраас миний бие намын даргын сунгаанд оролцохоос татгалзаж байна. Жинхэнэ ёсоор АН-аа шинэчлэх итгэл үнэмшилдээ үнэнч үлдэхийг хүсч байна. Намайг дэмждэг, намаа шинэчилсэн шиг шинэчлэхийг хүсдэг жирийн гишүүдээсээ хүлцэл өчиж байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар АН-ын даргын сунгаанд оролцохоо мэдэгдсэн хүмүүсээс Л.Болд, Л.Гантөмөр, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нар намаасаа анкетаа аваад байгаа аж. Даргын сунгаанд оролцох хүмүүсийг энэ сарын 12-17-ны хооронд бүртгэж байгаа.

Дээр дурдсан нэр дэвшигчид анкетаа бөглөөд, албан ёсоор намдаа аваачиж өгсний дараа бүртгүүлсэнд тооцогдох юм байна.  

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа