2019/10/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-5°
12:00
S20
13:00
S20
14:00
S20
15:00
S20
16:00
S20
17:00
S20
18:00
S20
19:00
S20
-1°
20:00
S20
-1°
21:00
S29
-2°
22:00
S29
-2°
23:00
S29
-2°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/10/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГЖ Г.Ариунбаатарт "Чингис хаан" одон хүртээхээр боллоо

ikon.mn
2016 оны 10 сарын 21
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:09 2016/10/21

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн "Сүлд" чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин Г. Ариунбаатарт "Чингис хаан" одон хүртээхээр боллоо.

Г.Ариунбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төрсөн. Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг Дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд төгссөн.

Г.Ариунбаатарын амжилтаас 

Тэрбээр сүүлийн жилүүдэд сонгодог урлагийг хөгжүүлэхэд өөрийн бүхий л хүч бололцоог дайчлан тодорхой зорилт тавин ажилласнаар ОХУ-ын Буриад улсын төв театрт Ж Пуччини "Тоска" дуурийн гоп дүрд ОХУ-ын Ардын жүжигчин Л Даримын удирдлагаар амжилттай тоглож хилийн чанадад өндөр үнэлэгдсэн юм.

Үеийн үед хүн төрөлхтний оюуны үнэт өв болсон дэлхийн сонгодог бүтээлийн гол дүрд амжилттай тоглохын зэрэгцээ өнгөрсөн онд Москва хотноо зохиогдсон Оросын алдарт дуучин М.Могамаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын IV уралдааны шилдэг 15 дуучны нэгээр шалгарч уг уралдааны тэргүүн байрыг, энэ онд ОХУ-ьн Буриад улсын Улаан-Үд хотноо зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын “Байкал” уралдааны тэргүүн байрыг тус тус эзэлсэн.

2016 оны VI сарын 20-ноос VII сарын 2-ныг хүртэл Санкт Петрбург-Москва хотноо зохиогдсон Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XV уралдааны нэгдүгээр байрыг эзэлж гран при шагналыг хүртсэн нь дэлхийн шилдэг дуучин болохыг батлан харуулсан бахархам амжилт байв. Нөгөө талаар олон улсад онцгой нэр хүндтэй уралдааны гран при шагналыг Монгол дуучин анх удаа хүртсэн нь Монгол Улсад сонгодог урлаг өндөр түвшинд хөгжсөнийг дэлхий нийтэд толилуулсан томоохон сурталчилгаа болсон юм.

Ийнхүү Монгол Улсын Гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар нь залуу насны эрч хүч, ид хав, эх оронч сэтгэлээ дайчлан улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж, Монгол Улсад сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд гарамгай амжилт гаргасныг үнэлж “Чингис хаан” одонгоор шагнахаар болжээ.

11:25 2016/10/21

 
Чингис хаан одон /Гэрэл зургийг mpa.mn/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одон хүртэх эрхмийг өнөөдөр 12:00 цагт Иргэний танхимд зарлана.

УИХ-ын чуулганаар Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр хэмээн “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ. 

Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил аравдугаар сарын 31-нд  тохиож байгаа. Энэ өдөр Чингис хааны одонг нэг хүнд гардуулдаг уламжлалтай. 

Энэхүү хүндтэй шагналыг гардах хүнийг өнөөдөр зарлах юм.

Чингис хаан одонг 2015 онд Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, 2014 онд Академич Х.Намсрай, 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Д.Содном хүртжээ.

 

x