Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургууль орчин үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторитой боллоо

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургууль орчин үеийн дэвшилтэт технологи бүхий “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт” лабораторийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

AББ Группын Монгол дахь Төлөөлөгчийн Газар энэхүү 250 сая төгрөг бүхий орчин үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн лабораторийг хандивлаж байгаа аж.

Энэхүү лабораторийг нээснээр уул уурхайн салбарт цахилгааны мэргэжлээр сурч буй оюутнууд хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, практик дадлага эзэмших, цаашид үйлдвэрлэлийн ашиглалтыг явуулах боломжтой боллоо.

Тус лабораторид Монголын уул уурхайн компаниудын хэрэгцээнд өргөн ашиглагдаж болохуйц хамгийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. 

Мөн ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургууль болон Геологи Уул Уурхайн сургуулиас нийт 3 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлэг олгосон байна. 

 

ШУТИС-ийн ректор, доктор Б.Очирбат “Эрчим хүчний хэмнэлт, үр өгөөж бүтээмжийг дээшлүүлэхэд хамгийн их нөлөө бүхий тоног төхөөрөмж нь цахилгаан машин, хөтлүүр байдаг. Дэлхийн хэмжээнд АББ Группын цахилгаан хөтлүүр, хөдөлгүүр дэлхийн зах зээлд тэргүүлэгч бөгөөд Монголын уул уурхайн салбарт өргөн хэрэглэгддэг. Оюутнууд ажил, үйлдвэрлэл дээр очиж ажиллахаас өмнө эдгээр тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж сурах, ач холбогдлыг бүрэн ойлгосноор манай компаниуд чадварлаг боловсон хүчин болоход хамгийн том хөрөнгө оруулалт болно” гэв.

 

АББ Группын Монгол дахь төлөөлөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр “Энэ жил АББ Группын санхүүжүүлсэн 500 сая гаруй төгрөгийн эдгээр төслүүд Монгол Улсын боловсролын салбарт хувийн хэвшлийн зүгээс хийсэн хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг болж байгаа бөгөөд Монгол Улсын эрчим хүч, уул уурхайн салбарын инженерүүдийг бэлтгэх, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд цаашид ихээхэн хувь нэмрийг оруулна гэдэгт бид итгэж байна” хэмээн онцоллоо.