Хүйтэн сэрүүний улирал эхэлж ханиад, томууны өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх арга болон дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.
- Өнөөдрийн байдлаар ямар ямар вакцин хийгдэж байгаа вэ?
- Одоогийн байдлаар 20-иод төрлийн вакцин хийж байгаагаас 18 төрлийг нь сайн дураар хийж байна. Үүнд жишээлбэл Хепатит А, В вирүс, улирлын томуугийн эсрэг вакцин, мененгитийн эсрэг вакцин гэх мэтчилэн сайн дурын дархлаажуулалт явагдаж байна.
- Сайн дурын дархлаажуулалт төлбөрийн хувьд ямар байдаг вэ?
- Төлбөрийн хувьд сайн дурын дархлаажуулалтын вакцин 5,000-28,100 төгрөгийн үнэтэй байгаа.
Тухайлбал 5,000 төгрөгөөр Хепатит В вирүсийн эсрэг нэг тунгийн вакцин, 28,100 төгрөгөөр Хепатит А вирүсийн эсрэг вакцин хийлгэх боломжтой.
- Томуугийн вакцин оруулж ирэх бэлтгэл ажлын тухайд. Хэзээ, аль улсаас оруулж ирэх вэ?
- Бэлтгэл ажлын хувьд жил бүрийн 10-11 дүгээр сард томуугийн эсрэг вакциныг хийдэг. Үүнээс урьдчилаад урд жил нь вакцины захиалга өгнө.
Энэ жилийн хувьд аравдугаар сарын сүүлчээр томуугийн вакцин ирэх төлөвтэй байна.
Ерөнхийдөө Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сан, АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв хоёрт бид захиалгаа өгчихсөн. Жил бүр манай улс НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан вакцинаа авдаг юм.
- Томуугийн вакциныг хэдий үед хийлгэвэл тохиромжтой вэ. Ямар ач холбогдолтой вэ?
- Томуугийн вакциныг томуугийн улирал, жил угтуулаад хийлгэх ёстой. Зун болон өвлийн улиралд хийлгэх нь тохиромжгүй. Ерөнхийдөө арав, арваннэгдүгээр сард томуугийн улирал эхэлж байна гэж үздэг учраас энэ үед хийлгэх нь илүү тохиромжтой.
- Хэдээс хэдэн насны хүмүүст хийдэг юм бол?
- Өмнөх жилийн хувьд томуугийн вакциныг 6 сартайгаас дээш бүх насны хүмүүст ямар нэг эсрэг заалтгүй бол хийлгэх бүрэн боломжтой байсан.
Энэ жил ч мөн адил энэ зарчимаар хийхээс гадна жирэмсэн ээжүүдэд хийх боломжтой вакциныг захиалсан байгаа.
Томуугийн вакциныг арав, арваннэгдүгээр сард хийлгэх нь илүү тохиромжтой.
- Томуугийн вакцины үнэ өмнөх жилүүдэд ямар байсан бэ. Энэ жил ямар үнэтэй байх төлөвтэй байгаа вэ?
- Өмнөх оны үед томуугийн вакцин 13,000-15,000 төгрөгийн үнэтэй байсан. Энэ жилийн хувьд ямар байх нь тодорхойгүй байна.
- Томуугийн вакциныг хийлгэхээс өмнө ямар бэлтгэлтэй байх вэ?
- Мэдээж эрүүл байх ёстой. Эхлээд зайлшгүй эмчид үзүүлнэ. Дараа нь боломжтой гэж үзвэл мэргэжлийн вакцинатор хүн хийнэ.
Үүнээс гадна вакцинуудын хоорондын зай нэг сар байдаг. Өөрөөр хэлбэл өмнө нь ямар нэг дархлаажуулалтад хамрагдсан бол сарын дараа хийлгэнэ гэсэн үг.
- Томуу өвчнөөс урьдчилан сэргийлах зөвлөгөө өгнө үү?
- Манай улс эрс тэс уур амьсгалтай учраас есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр хүйтэрдэг. Тэгэхээр аав ээжүүд, асран хамгаалагчид хүүхдүүддээ хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!