Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад өндөр тархалттай байгаа элэгний өвчлөлийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа “Омбол” компани АНУ-н Гилеад Сайнс компанитай хамтран “Хүртээмж” хөтөлбөрийг хоёр жилийн турш хэрэгжүүлж байгаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Гилеад Сайнс компанийн бүтээгдэхүүн болох элэгний С вирүсийг устгах Харвони болон элэгний В вирүсийг дарангуйлах Виреад эмийг албан ёсоор нийлүүдэг.
Энэ удаад Харвони эмийн үндсэн найрлага болох ледипасвир болон софосбувир найрлагатай, эмийн үйлдвэрийн албан ёсны зөвшөөрөл бүхий Энэтхэг улсын 11 компаний нэг Натко компанийн бүтээгдэхүүн болох элэгний С вирүсийн эсрэг Хепсинат-ЛП эмийг шинээр нийлүүлж эхэллээ. Уг эм нь Энэтхэг улсад үйлдвэрлэгдэж байгаа эмүүдээс биоэквивалент судалгаанд орж, чанарын шаардлагыг хангасан эм юм байна.
Элэгний Эмийн Мэдээлэл, Үйлчилгээний Төвийн менежер С.Аюурбуниа "АНУ-н Гилеад Сайнс компани бүх дэлхий нийтийг С вирүсийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн 11 үйлдвэрт лицензээ өгч, энэ лицензийн дагуу Энэтхэгийн 11 үйлдвэр элэгний С вирүсийн эсрэг эмийг үйлдвэрлэж, худалдаалж байгаа юм.
Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн эмүүд нь ерөнхий нэршлийн эмүүд байдаг учраас үнийн хувьд хямд орж ирж байгаа бөгөөд гол үйлчлэгч бодис нь адилхан учраас үйлчилгээний хувьд Харвони эмээс ялгаагүй юм" хэмээн тайлбарлалаа.
Элэгний Эмийн Мэдээлэл, Үйлчилгээний Төв нь элэгний В, С вирүс болон бусад элэгний эмгэгээр өвдсөн хүмүүст зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх зорилготой нэг цэгийн үйлчилгээний газар юм.
Тус төвөөс элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх болон элэгний өвчнөөр өвчилсөн тохиолдолд авах ёстой арга хэмжээ, эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авах боломжтой. Тухайлбал:
Энэ сарын 30-наас аравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл Элэгний Эмийн Мэдээлэл, Үйлчилгээний төвөөс нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдэд бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх юм байна.
Элэгний Эмийн Мэдээлэл, Үйлчилгээний төв өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Хасбанктай хамтран элэгний эмийг лизингээр авах үйлчилгээг албан ёсоор явуулж эхэлжээ.
Улаанбаатар хотод оршин суугчдад мэдээлэл илүү хүртээмжтэй байдаг учраас лизингийн үйлчилгээнд хамрагдах нь түлхүү байдаг байна. Харин орон нутгуудын хувьд Эрдэнэт болон Дундговь аймгаас Хасбанкны зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэлж байгаа бөгөөд бусад аймгуудын Хасбанкны салбарууд төвтэйгөө холбогдож энэ үйлчилгээнд иргэдийг хамруулах бүрэн боломжтой аж.