Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дасгал хөдөлгөөн нь СОГТУУРУУЛАХ УНДААНААС ҮҮДЭЛТЭЙ хорт хавдрын эрсдлийг бууруулах ач холбогдолтой

ikon.mn
2016 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь согтууруулах ундаанаас үүдэлтэй үхлийн хорт хавдар тусах эрсдлийг бууруулах ач холбогдолтой байдаг ажээ.

Судлаачид согтууруулах ундаанаас үүдэлтэй хорт хавдраар нас барах тохиолдол ихэсч байгааг нотолсон байдаг. Гэхдээ согтууруулах ундаа хэрэглэдэг боловч дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх нь нас барах эрсдлийг багасгах эсвэл эрсдлийг үгүй болгох боломжтой байдаг байна.

Согтууруулах ундаа нь хүний сэтгэцэд нөлөөлдөг, хэрэглээ өндөртэй мансууруулах бодис бөгөөд бусад мансууруулах бодисоос ялгагдах зүйлгүй боловч нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

АНУ-ын Эрүүл мэндийн судлаачид 1990-2000 оны үед 40-өөс дээш насны эрэгтэй, эмэгтэй нийт 36,000 хүний дунд хийсэн судалгаан дээр үндэслэн дүгнэлт хийжээ.

Судлаачид тус судалгаанд оролцогчдыг:

  • Согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй
  • Өмнө нь хэрэглэж байсан
  • Тохиолдлын журмаар хэрэглэдэг
  • Хэрэглэдэг боловч их биш /Эмэгтэйчүүд долоо хоногт 8-14 нэгж, эрэгтэйчүүд долоо хоногт 12-21 нэгж/
  • Аюултай хэмжээгээр хэрэглэдэг /Эмэгтэйчүүд долоо хоногт 14-35 нэгж, эрэгтэйчүүд долоо хоногт 21-49 нэгж/
  • Хортой хэмжээгээр хэрэглэдэг /Аюултай хэмжээнд тохирох нэгжээс дээш/ гэж хувааж авч үзсэн байна.

Жич: Нэг лонх шар айраг 3 нэгжтэй тэнцэнэ.

 

Мөн судлаачид согтууруулах ундаа хэрэглэдэг боловч долоо хоног бүр дасгал хөдөлгөөн хийж, биедээ ачаалал өгч, бодисын солилцоогоо идэвхтэй байлгадаг хүмүүсийг нэг бүлэг болгон авч үзсэн байна.

Судалгааны үр дүнг танилцуулъя. /Үр дүнг тооцохдоо судалгаанд оролцогчдын нас, хүйс, жин, нийгмийн гарал, тамхи татдаг эсэх болон бусад өвчин эмгэг зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзжээ/

Согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийг огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдэл:

Согтууруулах ундааг их биш хэрэглэдэг

Аюултай хэмжээгээр хэрэглэдэг

Хортой хэмжээгээр хэрэглэдэг

Хорт хавдараар

Бусад шалтгаанаар

Хорт хавдараар

Бусад шалтгаанаар

Хорт хавдараар

Бусад шалтгаанаар

47% их

16% их

47 % их

16% их

87% их

58% их

Согтууруулах ундаа хэрэглэдэг мөртлөө долоо хоногт 7.5 хэмжээний бодисын солилцоо явуулдаг хүмүүсийг огт согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдэл:

Согтууруулах ундааг их биш хэрэглэдэг

Аюултай хэмжээгээр хэрэглэдэг

Хорт хавдараар

Бусад шалтгаанаар

Хорт хавдараар

Бусад шалтгаанаар

11% их

16% их

49% их

18% их

Согтууруулах ундаа хэрэглэдэг мөртлөө долоо хоногт 15 хэмжээний бодисын солилцоо явуулдаг хүмүүсийг огт согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдэл:

Согтууруулах ундааг их биш хэрэглэдэг

Аюултай хэмжээгээр хэрэглэдэг

Хорт хавдараар

Бусад шалтгаанаар

Хорт хавдараар

Бусад шалтгаанаар

10-20% бага

10-20% бага

9% их

13% их

Жич: Хортой хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс дасгал хөдөлгөөн хийж, бодисын солилцоогоо сайн байлгасан ч нас барах магадлал их хэвээр байсан аж.

 

Судалгааны үр дүнгээс харахад дасгал хөдөлгөөн хийх нь дархлааг сайжруулахад нөлөө үзүүлдэг бөгөөд согтууруулах ундааны сөрөг нөлөөнөөс сэргийлэх нэг арга болдог байна.

Долоо хоногт дунджаар 7.5 хэмжээний бодисын солилцоо явуулахын тулд 5 км/ц хурдаар хоёроос илүү цаг алхах хэрэгтэй байдаг аж.

Насанд хүрэгчдийн бодисын солилцооны хэмжээ ба дасгал хөдөлгөөн:

Муу  3.0 ба түүнээс бага

Дунд 3.0-6.0

Сайн 6.0 ба түүнээс дээш

  • Удаан алхах
  • Компьютерийн урд суух
  • Жижиг хэмжээний ажлуудыг сууж хийх/аяга угаах гэх мэт/
  • Загасчлах
  • Хөгжим тоглох
  • Хурдан алхах
  • Зүлэг цэвэрлэх
  • Дугуй унах
  • Бадминтоноор хичээллэх
  • Теннис тоглох/хосоороо/
  • Ууланд авирах
  • Хөнгөн гүйх
  • Дугуй унах
  • Сагсан бөмбөг тоглох
  • Хөлбөмбөг тоглох
  • Теннис тоглох /ганцаараа/

Энэхүү судалгаа нь мэдээж зөвхөн согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүст хамаатай асуудал биш юм. Дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх нь ямар ч хүнийг эрүүл чийрэг, аз жаргалтай байхад нөлөөлж, үр бүтээлтэй, урт хугацаанд идэвхтэй амьдрахад тустай байдаг аж.

Тиймээс судлаачид хөдөлгөөн хийдэггүй хүмүүст одооноос эхлэн долоо хоног бүр 10 минут алхаж, өдөрт 30 минутыг чийрэгжүүлэх төвд өнгөрөөхийг зөвлөж байна. 

Эх сурвалж: Reuters