ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

ОЛИГОПОЛЬ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ МОНОПОЛЬ ХҮҮ

Д.Оюун-Эрдэнэ
2016 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн банкны есдүгээр сарын эдийн засгийн тоймд дурдсанаар ажилгүйдлийн түвшин энэ оны хоёрдугаар улирлын эцэст 11 хувь хүрч өссөн нь 2010 оноос хойшхи хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатайг судлаачид анхааруулж буй.  

Гэвч нийт ажил, хөдөлмөр эрхлэгчдийн 70 гаруй хувийг бүрдүүлж буй хувийн хэвшлийнхэнд нүүрлээд байгаа бэлэн  мөнгөний хомсдол, үйл ажиллагааны хумилтыг бодлогоор зохицуулахгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжгүй болоод байна. 

Өнөөдөр Монголын эдийн засгийн 80 гаруй хувийг  хувийн хэвшлийнхэн нуруундаа үүрч буй. Гэвч эдийн засаг хүндэрсэн энэ үед тэдний  ихэнх нь алдагдалтай ажиллаж, ажилчдаа цомхотгож, банкны өндөр хүүд идэгдэж, эхнээсээ  үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрлээ. Ийм үед Засгийн газар зардлыг танаж, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр төсвийн зардалд хэмнэл хийхийг оролдож буй ч энэ нь эдийн засгийг сэргээхэд бодит дэмжлэг болж чадахгүй гэдэгтэй эдийн засагч, судлаачид санал нэгдэж буй. Харин  бизнесийн хүрээг хумьж, үйл ажиллагааны ашгийг нь багасгаж буй арилжааны банкуудын зээлийн өндөр хүүг бууруулах, хямд эх үүсвэртэй зээл авах боломж нөхцлийг бодлогоор бүрдүүлж чадвал бизнес идэвхжиж, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бодит дэмжлэг болно хэмээн үзэж байна.  

Монголд өнөөдөр 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж буй. Эдний гурав нь буюу “Худалдаа хөгжлийн банк”, ХААН, “Голомт” банк  банкны системийн нийт активын 70 орчим хувийг төвлөрүүлж байгаа бол “Төрийн банк”, “Капитал”, “Хас”, “Улаанбаатар” банк 20 гаруй хувийг нь бүрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл өнөөдөр Монголын банкны систем 3-4 банкны төвлөрөл бүхий ямар ч өрсөлдөөнгүй олигополь  зах зээлтэй, хэдхэн банкны монополь эрхтэй зээлийн хүүгээс хараат байдалтай болчихоод байна. Аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн 90 гаруй хувь нь 3-4 томоохон банкны зээл хэлбэрээр эдийн засагт нийлүүлэгдэж жил бүр 10 орчим их наяд төгрөгийн зээлийг банкны салбар “үйлдвэрлэдэг”  гэсэн судалгаа байна. Үүний 2-3 их наяд төгрөгийг банкны зээлийн хүүд төлж байна. Өөрөөр хэлбэл манай арилжааны банкны зээлийн хүү дунджаар жилийн 12 хувьд хүрсэн нь дэлхийд байхгүй монополь байдлыг Монголд бий болгосныг харуулж байна. 

Банк өнөөдөр нийт санхүүгийн зах зээлийн 98 хувийг дангаараа бүрдүүлж буй монополь байдлаараа төртэй эн зэрэгцэхүйц эрх мэдэлтэй болсон. Тэд зээлийн хүүгээ өөрсдөө тодорхойлж, энэ хүүгээ ард түмэнд шууд тулгаж байна. Тэдэнд зах зээлийн өрсөлдөөн, эрэлт нийлүүлэлт, эдийн засгийн хүндрэлээс үүдсэн нөхцөл байдалтай холбоотой зохицуулалт гэж алга. 

Банк бол стратегийн онцгой салбар, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой эмзэг салбар учраас элдэв янзын эрс шийдэмггий алхам хийж болохгүй,  зах зээлийн зарчмаар нь тогтвортой, хөдөлгөөнгүй байлгах ёстой хэмээн болгоомжлуулдаг, айлгадаг. Энэ айдас, болгоомжлолоор эмзэг салбараа хамгаалж, хаацайлсаар өнөөдөр бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхнийхээ нуруун дээр хамаг эрсдлийг үүрүүлж ирсэн. Цаашид энэ хэвээр үргэлжилсээр байвал хувийн хэвшлийнхэнд үүдээ барихаас өөр гарц үлдэхгүй нь.  Дэлхийн улс орнуудын жишгээс 10-20 дахин өндөр зээлийн хүүгээр арилжааны банкууд нь ашиг олж, бизнесийнхэн нь 10-20 хувь хүрэхгүй ашгаар ажлын байр, ард түмнийг тэжээж зээлийн хүүнд дарлагдсаар одоо сөхөрч эхлээд байна. 

Манай улсын зарим арилжааны банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь 25-30 хувь, жилийн ашиг орлого нь 80-100 тэрбум байгааг тогтоосон.

ШӨХТГ-аас өнгөрсөн жил явуулсан шалгалтаар манай улсын зарим арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 25-30 хувь, жилийн ашиг орлого нь 80-100 тэрбум байгааг тогтоосон. Уг нь олон улсын зах зээлд арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 10-15 хувь байх зарчим үйлчилдэг. Хэрэв энэхүү өгөөж нь 10 хувиас бага бол банкуудад эрсдэлтэй харин 15 хувиас их бол “мөлжлөг” мөнгө хүүлэлт хэмээн олон улсад үздэг. Гэтэл Монголд энэ үзүүлэлт хоёр дахин их байгаад холбогдох байгууллагууд яагаад анхаарал хандуулж, арга хэмжээ авдаггүй юм бэ?

Бизнесийнхний тэвчээр туйлдаа хүрлээ. Тэд ажлын байртай, бага ч гэсэн ашигтай орлоготой байж ар гэр, амьдрал ахуйгаа энэ хүнд цаг үед авч үлдэхийн тулд төр засаг, Төв банкнаас арилжааны банкны зээлийн хүүг ямар ч аргаар хамаагүй бууруулахыг шаардахаас аргагүйд хүрч, цөхрөнгөө барж байна. Бизнесийн үйл ажиллагаанд төр, засгийг бүү оролц хэмээн тэд өмнө нь хэлдэг, шаарддаг байсан. Харин одоо бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний хувьд санхүүжилтийнх нь  ганц эх үүсвэр болсон банкны салбартаа салхи оруулж, бодлогын  өөрчлөлт, өрсөлдөөн бий  болгох төр, засгаас гуйж байна. Ийм боломж байна уу? 

Банкуудын хадгаламжийн хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах уу, эсвэл гадны банкны салбаруудыг оруулж ирж, өрсөлдөөний зарчмаар зээлийн хүүг багасгах уу?  Алийг нь сонгох нь төр, засгийн, Төвбанкны эрх. Хүсвэл хоёуланг нь шийдэх боломж бий. Аль алинд нь эерэг, сөрөг тал бий ч эцсийн үр дүнд эрх зүйн орныг нь зөв бүрдүүлж чадвал нийт эдийн засгийн эргэлтэд эрүүл дэмжлэг болохыг одоо хүлээн зөвшөөрөх цаг иржээ. 

Хадгаламжийн хүүг бууруулснаар хэн хохирч, хэн хожих вэ?

Манай банкны системд 6-8 их наяд төгрөг буюу 3-4 тэрбум ам.долларын хадгаламж төвлөрдөг гэсэн мэдээлэл бий. Үүний 60 гаруй хувийг 200 гаруй гэр бүл эзэмшдэг бол үлдсэн хувийг нийт хүн амын 2-3 хувь эзэмшдэг гэсэн судалгаа гарсан. Тэд энэ  хадгаламжаасаа жилд 2-3 тэрбум төгрөгийн хүүний ашиг олдог бол  энэ ашгийг  нь бизнес эрхлэгчид  хэдэн арав, зуун ажлын байр гаргаж, хэдэн зуун гэр бүлийг ажилтай орлоготой байлгахын төлөө өдөр, шөнөгүй зүтгэн байж нэг хэсэгхэн хүний “гэдсээ илээд” хэвтэж олдог мөнгийг зээлийн хүүндээ төлж байна.

Хадгаламжийн хүү ийм өндөр байхад Монголд өндөр хүүтэй зээл авч бизнес эрхэлж, татвар төлж, ажлын байр бий болгох хэрэг байна уу? Бизнес эрхлэгчид хадгаламж эзэмшигчид шиг хэзээ ч байгаа мөнгөө хадгалдаггүй, хүүгээр хөлждөггүй. Харин хөдөлмөрлөж мөнгөө өсгөдөг.  Хадгаламжийн хүү буурвал зээлийн хүү дагаад буурах боломжтой. Харин үүнийг хийх, шийдэх хүсэл эрмэлзлэл эрх мэдэлтнүүдэд байна уу? 

Гадны банкны салбарыг Монголд оруулах нь айдас уу, аврал уу?

Одоогийн байдлаар АНУ-ын "Standard Chartered”,  Голландын ING,  БНХАУ-ын "Bank of China”,  Японы "Sumimoto Mitsui”, Японы "Tokyo Mitsibushi UFJ” банк, “Европын сэргээн босголт, хөгжлийн банк”-ны Төлөөлөгчийн газрууд Монголд ажиллаж байна.  Эдгээрээс "Bank of China” л БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой, бусад нь арилжааны банкууд. Одоогоор эдгээр Төлөөлөгчийн газраас Монголбанкинд албан ёсоор банкны салбараа байгуулах хүсэлт гаргаагүй байна. 

Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын төрийн өмчит банк Монголд салбараа нээх хүсэлтэй бол Засгийн газарт ханддаг. Харин хувийн өмчит банк  бол Төвбанкинд хандахаар хууль эрх зүйн орчныг зохицуулсан.

Гадаадын банк санхүүгийн байгууллагын Төлөөлөгчийн газрууд Монголд хоёроос дээш жил ажилласан бол өөрийн төв байгууллагаас эх үүсвэр авч манайд хөрөнгө оруулах эсвэл дотоодын аж ахуйн нэгжүүдэд дунд, урт хугацаатай зээл олгодог байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад худалдаа, экспортын бүтээгдэхүүнд  санхүүгийн дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй гэсэн үг. 

Монголд гадны банкны салбарыг оруулж ирнэ гэхээр л БНХАУ-ын "Bank of China”-аар жишээ болгон үндэсний аюулгүй байдал, их гүрний  нөлөөгөөр айлгадаг. Гэтэл өнөөдөр Хятадаас гадна олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гадаадын дээрх таван банкны Төлөөлөгчийн газар Монголд үйл ажиллагаа явуулж байна. 

Харин  гадаадын хөрөнгө оруулалттай банкуудын хувьд манай  нийт банкны салбарын  40 гаруй хувийг эзэлж байна.  

Банкны тухай хуулийн 38.2.4. “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч банкны нэгжийн удирдлага, Хяналтын зөвлөлийн гишүүдийн нэр...”-ийг мэдээлнэ гэсэн заалт бий. Энэ хууль 2010 оны 07 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Төвбанк хуулийн дагуу 2010 оны есдүгээр сард тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан 14 банкны хувьцаа эзэмшигчдийг албан ёсоор зарлаж байжээ. Үүнээс хойш зургаан жил өнгөрч, хэд хэдэн банк нэгдэж нийлж, хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдсөн нь Төвбанкнаас албан ёсны дахин зарлаагүй. 

Тухайн үеийн буюу  2010 оны тайлант хугацаанд 100 хувь гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд “Чингис хаан”, “Хадгаламж”, “Кредит” банк байсан бол “Худалдаа, хөгжлийн банк”, ХААН, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Тээвэр хөгжлийн банкны тодорхой хувийг гадаадын байгууллага, иргэд эзэмшдэг харин “Голомт”, “Капитал”, “Капитрон”, “Улаанбаатар”, “Эрэл”, “ХАС” зэрэг зургаан банк 100 хуь үндэсний хөрөнгө оруулалттай байжээ.

Цаашид дээрх гадны банкны Төлөөлөгчийн газрууд банкны салбараа Монголд нээхэд эрх зүйн орчны хувьд бага ч гэсэн зохицуулалт бүрдсэн байдаг юм байна.Тиймээс  эдийн засаг хүндэрсэн энэ үед зөвхөн гаднаас хөрөнгө оруулалт татах, зээл тусламж гуйхаасаа өмнө дотооддоо “авдраа” уудалж, банкны системдээ бага ч гэсэн салхи оруулж чадвал монополь зээлийн хүүг номхтгож, бизнес эрхлэгчдээ дэмжих боломжийг эрж хайхад  эрх баригчид анхаарал хандуулах цаг иржээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.122.251] 2016/9/22
Өөрсдөө мөнгөө 15-16-р хадгалуулчихаад 19-20-той зээл байна гээд гийнаад байх юм! Хүүг зах зээл тогтоож байгаа болохоос банкууд тогтоогоогүй! Та нарын 8 хувиар байр гэж, 6 хувиар ЖДҮ гэж хэвлүүлж авсан мөнгө чинь төгрөгийн ханшийг унагадаг. Тэгээд эргээд төгрөг нь цаас болохоор хадгаламжийн хүү нь өндөр байхгүй яах юм?? Хаанаас захиалгаар ийм тархи угаасан, нэг талыг барьж талцуулсан мэдээлэл цацаад байгаа юм? Эдийн засаг мэдэхгүй эргүү сэтгүүлчид хэдэн халтар цаасаар аманд орсноо бураад эдийн засаг шийдэгдчихдэг юм уу?
6 | 4 Хариулах
Зочин [182.160.36.3] 2016/9/23
Харин тэгээд гадны банк оруулж ирж өрсөлдөөн үүсгээд хүүг багасгая гэж бичсэн байна ш дээ. Монголд ийм өндөр хүүтэй зээл авч, бизнес хийгээд босч ирэх нөхцөл нь алга байна
1 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2016/9/23
Чамайг гадаадын банк гэж бодъё. Чиний улсаасаа татаж авсан эх үүсвэр 2-3 хувийн хадгаламж юм байж. Гэтэл Монгол Улсын эрсдэл гэж ухагдахуун байдаг. Өөрөөр хэлбэл МУ дэлхийн зах зээлд нээлттэй арилжсан бондынх нь өнөөдрийн хүү 9-10 хувьтай байна! Улсын засаг нь ийм өртөгтэйгөөр ОУ зах зээлээс зээлж байхад гадны банк яаж эргүүтэхээрээ 4-5 хувиар бидэнд зээл олгох вэ? За төгрөгөөр ярьвал ханш тогтворгүй учир татаж ирсэн валютаа төгрөг болгохдоо +10-13 хувийн хүү нэмэгдэнэ. Учир нь төгрөг жилийн дараа тэрнээс ч их унасан байх бодит эрсдэл байдаг. Ингээд дүндээ дүн гэж. Ер нь гадны банк оруулж ирэх нь зөв, өрсөлдөөн өөрөө эрүүл байдаг. Гэхдээ шал буруу шалтгаан гаргаж ирж, одоогийн байгаа нөхцөлөө ойлгохгүй муйхар тэнэглээд байх нь бас өрөөсгөл шт
2 | 0 Хариулах
zochin [27.123.214.106] 2016/9/23
zohistoi haritsaagaa nugalsan ashigtai ajillaj baina. nuguu talaar zeel chanarguidej baigaa ni systemiin gajuudal baina. systemiin gajuudliig medsen bolovch zugeer l zasahiig husehgui baina.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.88] 2016/9/22
Манай банкны зээлийн хүү жилийн 20 хувь, 12 хувийн зээл жирийн компанид олдохгүй. Энэ ломбард шиг мөнгө хүүлэгчдийг цэгцлэхгүй бол эдийн засаг өсөхгүй. Банкнуудын гол эзэмшигчид нь УИХд шургалчихаад, салхи ч оруулахгүй 20 жил боллоо. Гадны банкыг яаралтай оруулаач.
5 | 1 Хариулах
Зочин [150.129.142.21] 2016/9/22
zub niitlel bn. demjmeer bn
1 | 0 Хариулах
Зочин [103.23.51.17] 2016/9/22
Zovoo zov aliin bolgon ingj shuluulax ve dee. Gadnii bank gedeg chini vndsendee bol nogoo xaigaad baigaa xorongo oruulalt sht. Mongoliin bankuud gd l bga bidniig bodoxgui shulax setgelgeet bol mongoliin bank gj xelex vv. Xaraxaar mongol xarlasan dotor ni gadaad bval ter xvniig bi l lav mongol gj bodoxgui. Negnee shuldag bj ex oronch ex ornii bank gj yaj xelj chadaj bnaa. Ter zeel avaxad 1% shimtgel avdgiig odoo yu gj oilgox yu
3 | 0 Хариулах
Зочин [216.123.206.82] 2016/9/22
Зээл авахад хүртэл Банкных нь аль нэг албан тушаалтанд авилгал өгөх шаардлагатай болдог. Манай нэг найз зээлээ авахын эрхэнд аргагүй өгсөн гэж уйлан ярьж байв. Хөөрхий Монголчууд минь дээ. Банкны албан тушаалтны "гарыг хүндрүүлж" байсан хүмүүс байна уу? Доор коммент бичээрэй.
3 | 1 Хариулах
zochin [27.123.214.106] 2016/9/23
ugaasaa ulsaaraa bugd avdag. hereg baihgui.
0 | 0 Хариулах
Зочин [216.123.206.82] 2016/9/22
Афганистан, Ангол, Азербайжан, Конго, Гондурас, Ямайк, Кени, Мозамбик-т зээлийн жилийн хүү 15%, харин АНУ-д 3,3% Англид 2,9% Тайланд 6,6% Швейцарит 2,6% Чех-д 4,3% Канадад 2,8% өндөр татвартай Австралид 5,8% Хятадад 4,3% хориг тавиулчихсан ОХУ-д 15,7% байна. гэтэл МОНГОЛД - 19,5%. Эдгээр судалгааг Дэлхийн банкны 2015 онд гаргасан мэдээллээс авав. Эх сурвалж: http://data.worldbank.org/indicator/FR.INR.LEND
7 | 0 Хариулах
Ch [202.21.116.108] 2016/9/22
Гадны банк орж ирэх нь зөв юм.
8 | 0 Хариулах