ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН
iPhone 7-гийн эд ангийг хэн, хэн Apple-д нийлүүлж байгаа вэ?
IKON.MN
Өчигдөр зарласан Apple компанийн iPhone 7, 7 Plus гар утаснуудыг бүтээхэд Азийн компаниуд гол эд ангиудыг нь үйлдвэрлэж нийлүүлэн оролцжээ.
Эдгээрийг жагсаавал:
- Угсралт, үйлдвэрлэл – Foxconn Technology Group (HonHai Precision Industry), Pegatron Corp, хоёул Тайваний компани
- HD дэлгэц - Sharp Corp (Foxconn худалдаж авсан), Тайваний компани, Japan Display, Японы компани
- Камер - Largan Precision, Тайваний компани, Alps Electric, Японы компани, Cowell Electronics, Өмнөд Солонгосын компани
- Баттерей – AAC Technology, Sunwoda Electronic, хоёул Хятадын компани, Simplo Technology, Тайваний компани
- Чанга яригч, микрофон – AAC Technology, GoerTek, хоёул Хятадын компани
- Усны хамгаалалттай эх бие, корпус – Catcher Technology, Тайваний компани
- A10 чип, хурууны мэдрэгчтэй Home товч – Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC), Тайваний компани
iPhone 7 ба iPhone 7 Plus гар утаснуудын худалдаа эхлэх гэж байгаатай холбоотойгоор эдгээр компаниудын хувьцааны үнэ хөрөнгийн биржүүд дээр хамгийн өндөр өсөлттэй байна.
Эх сурвалж: South China Morning Post
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

