Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

ikon.mn МЕССЕНЖЭР БОТ танилцуулж байна!

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 6
IKON.MN
Зураг зураг

ikon.mn сайт нь Facebook Messenger-т зориулсан МЕССЕНЖЭР БОТ үйлчилгээгээ танилцуулж байна.

Ингэснээр уншигчдад илүү ойр чат, харилцан яриа хэлбэрээр ikon.mn сайтын мэдээлэлтэй харьцах боломж олгож байгаа юм. Одоохондоо AI (хиймэл оюун ухаан) дээр суурилаагүй, тодорхой коммандууд илгээж харилцах хэлбэрээр явагдах энгийн зарчимтай байгаа. Гэсэн хэдий ч бид цаашид улам хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

"Bots for Messenger" технологийг өнгөрсөн хавар Фэйсбүүк компани F8 чуулганы үеэр танилцуулж байсан юм. Та энэ мэдээлэлтэй танилцах бол ЭНД ДАРЖ үзэх боломжтой.

 ikon.mn сайтын МЕССЕНЖЭР БОТ үйлчилгээний зарим боломжуудыг энд жагсаавал:

  • Өдөр бүрийн хамгийн их уншигдаж байгаа мэдээнүүдийг үзэх (24 цаг, 3 өдөр г.м), өдөрт нэг удаа тогтмол цагт хүлээж авах (цаг тохируулах боломжтой)
  • Breaking news-д бүртгүүлж (subscribe) болно. Ингэснээр идэвхжүүлсэн (On болгосон) хэрэглэгчдэд шуурхай мэдээлэл мессенжэрээр ирнэ
  • Валютын ханш харах, бас шинээр орсон тухай бүрт нь авахаар бүртгүүлж болно. 
  • quiz, жолооны тест, үс засуулах өдөр зэрэг агуулгуудыг харах боломжтой.

Ойр зуурын харилцааны "Сонин юу байна?", "Ханш хэдтэй байна?", "Үс засуулахад ямар байна?","Шинэ мэдээ", "үс","usd","dollar","quiz","жолооны тест","joloo", "бүртгүүлэх", "цуцлах" гэх мэт үгсээр манай МЕССЕНЖЭР БОТтой ярилцаж болно. Хэрхэн харилцах жишээг харуулсан ЗУРАГ, ДҮРСийг доор харууллаа.

Та манай МЕССЕНЖЭР БОТЫГ Фэйсбүүк хуудсанд зочлон идэвхжүүлж болохоос гадна шууд ЭНД ДАРЖ идэвхжүүлэх боломжтой юм.

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг