Дэлхийн Монгол судлалын төв Улаанбаатар хотноо зохиогдож буй "Олон Улсын Монголч Эрдэмтний XI Их Хурал"-ын хаалтын ёслол 16:30 цагаас “Шангри Ла” зочид буудлын “Их танхим”-д болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог тус их хурлын хаалтын ёслолд зохион байгуулагчид, гадаад, дотоодын монголч эрдэмтдээс гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй албаны хүмүүс оролцож үг хэлнэ.
Мөн 30 орчим орны 400 гаруй эрдэмтэн судлаач оролцсон их хурлынхаа үр дүнг тайлагнан хэлэлцэж, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх ажээ.