• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 500 төсөл хэрэгжиж, тусламжийн нийт дүн $33 сая болжээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрлээ.

Хөтөлбөр хэрэгжсэн 16 жилийн хугацаанд нийт төслүүдийн:

  • 64 хувийг боловсрол /321 төсөл/
  • 20.8 хувийг эрүүл мэнд /104 төсөл/
  • 8.6 хувийг нийтийн аж ахуй /43 төсөл/
  • 0.8 хувийг хөдөө аж ахуй /4 төсөл/
  • 0.6 хувийг тээвэр, холбоо /3 төсөл/
  • 5 хувийг бусад /25 төсөл/ салбарт хэрэгжүүлжээ.

Төслийн тоо 500-д хүрснийг тохиолдуулан зохион байгуулсан еслолын арга хэмжээ өнөөдөр болж, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Япон улсын Элчин сайд Такэнори Шимизү болон, холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар оролцож 495-500 дахь төслүүдэд гарын үсэг зурсан юм.

Гарын үсэг зурсан төслүүд, санхүүжилтийн хэмжээ:

  1. “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р цэцэрлэгийн их засварын төсөл”-78,287 ам.доллар
  2. “Төв аймгийн Лүн сумын сургуулийн дотуур байр болон биеийн тамирын заалны засварын төсөл”-83,776 ам.доллар
  3. “Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгийн их засварын төсөл”-77,570 ам.доллар
  4. “Сүхбаатар аймгийн Онгон сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”-84,298 ам.доллар
  5. “Дорнод аймгийн Дашбалбар сумын цэцэрлэгийн их засварын төсөл”-75,388 ам.доллар
  6. “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн их засварын төсөл”-64,252 ам.доллар
 

Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин "Энэ жил их хүйтэн өвөл болох төлөвтэй байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлж байна. Өвлийн бэлтгэлийг сайн хийж, байшин барилгуудаа дулаалж авах нь нэн тэргүүний ажил байгаа. Энэ үед “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгийн их засварын төсөл” хэрэгжих гэж байна.

Ер нь Дорноговь аймагт хэд хэдэн царцаагдсан барилгын ажлууд байгаа. Тухайлбал барилгын ажил нь эхлээд таван жил болж байгаа эмнэлэг байна. Таван жилийн хугацаанд таван гүйцэтгэгч солисон уг төсөл царцсан байдалтай байгаа. Царцаагдсан барилгууд ихэвчлэн санхүүжилт дутагдалтай гэсэн шалтгаанаар зогссон" гэлээ.

“Өвсний үндэс” хөтөлбөр нь Монгол Улсад 1990 онд анхны төслөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тусламжийн нийт дүн 33,586,674 ам.доллар болжээ. Хөтөлбөр Монгол Улсын 21 аймаг, 206 суманд хүрч хэрэгжээд байна.

Жижиг хэмжээний хөгжүүлэх төслүүдэд уян хатан, цаг үеэ олсон дэмжлэг туслалцаа үзүүлдэгээрээ “Өвсний Үндэс” хөтөлбөр нь олон түмэнд танигдсан билээ.

 

Ёслолын арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг "Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр техникийн туслалцаа үзүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөр хамгийн шаардлагатай байгаа газартаа хүрч чаддаг.

1990 онд “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн анхны төсөл "В гепатитийн эсрэг вакцин үйлдвэрлэх технологийг сайжруулах" төсөл байсан. Тэр цагаас хойш эрүүл мэнд, боловсролын салбарт гар таталгүй төслүүд хэрэгжүүлж ирснийг хэлэхийг хүсч байна" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг