1964 оны Токиогийн наадмаас олимпийн түүхээ бичиж эхэлсэн Монголын тамирчид 1968 оны Мехикогийн олимпоос анхны медалиа хүртэж байсан билээ. Үүнээс хойш 24 олимпийн медальтай байсан бол өчигдөр "РИО 2016" олимпийн наадмаас жүдо бөхийн төрөлд тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль авснаар Монгол Улсын 25 дахь, мөнгөн медалийн 10 дахийг эх орондоо авчирлаа.
Энэ нь Монголын эмэгтэй жүдочид анхны ОЛИМПИЙН МЕДАЛЬТАЙ болсон түүхэн үйл явдал юм.
Ингээд Монгол Улсын 25 олимпийн медалийн эзэн 24 тамирчинтай танилцацгаая.
"РИ0 2016" зуны XXXI олимп албан ёсоор нээлтээ хийгээд ердөө дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын медалийн буухиа цаашид үргэлжилж тамирчид маань ганзага дүүрэн ирэх болтугай.
Эх сурвалж: РИО 2016 Зуны XXXI олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын танилцуулга гарын авлагаас ашиглав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!