Монголд ирээд буй Хятадын тэрбумтан Жэк Ма хязгаарлагдмал тооны хүмүүст зориулж маргааш 13:00 цагаас /2016.07.27/ лекц уншина. Лекц англи хэл дээр явагдах бөгөөд зөвхөн урилгаар оролцох юм байна.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкнаас уг ажлыг зохион байгуулж байгаа аж. Илтгэлд 300 орчим хүн оролцохоор урилгаа авч дууссан гэнэ.
Лекц болох газар нь "Sky resort" юм байна.
Жэк Магийн лекцийг сонирхож буй залуус Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны фэйсбүүк хуудсаар ШУУД үзэх боломжтой гэж зохион байгуулагчид мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!